2021.01.22
Эдийн засаг, Худалдаа

Л.Энх-Амгалан: Монголчуудыг газрын тосны үйлдвэр хийлгэх үү үгүй юу гэдэг том эрсдэл байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.01.22/ нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн санаачлан боловсруулсан Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд хууль санаачлагчаас асуулт асуулаа. 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

Энэ хэцүү төсөл байгаа. Юугаараа хэцүү гэхээр гурван том эрсдэл байна. Улстөрийн эрсдэл. Хоёр хөршийн маш том эрсдэл байна. 

Энд сэтгэл зовоосон юм бичсэн байна. Олборлогч компаниудын хараат байдалд орох эрсдэл үүсч байна гэсэн байна. “Петрочайна дачин тамсаг" компани жилд 1.5 тонн боловсруулах ёстой гэтэл үүнийгээ багасгаад байгаа юм байна. Шалтгааныг нь бичсэн байна. Энэ бол улстөрийн том эрсдэл. Монголчуудыг газрын тосны үйлдвэр хийлгэх үү үгүй юу гэдэг том эрсдэл байна. Үүнийг яаж тооцож байна вэ?

Хөрөнгө оруулалтын өгөөжийн асуудал. Нийт төсөв 1.3 тэрбум төгрөгийн зээл болчихож байна. Зээл бол Монголчуудын төлөх ёстой өр. Энэ бол зөвхөн үйлдвэрийн өртөг зардал яриад байна. Үүн дээр дамжуулах хоолой эсвэл төмөр зам. Яг өнөөдөр боловсруулах үйлдвэрийн нийт төсвийн өртөг хэд болох гэж байна вэ?

Оюутолгойн хөрөнгө оруулалт шиг 2 тэрбум байснаа 6-7 тэрбум болдог шиг ийм том хөрөнгө оруулалт болоод. Дахиад энэ нь өр болоод. Эргэн төлөх хугацаа. Гарах нэг литр бинзен ямар өртөгтэй гарах вэ гэдэг нь Монголчуудад сонин байгаа юм. 

Түүхий эдийн асуудал. Түүхий эд нь 1.5 сая түүхий тос гаргахгүй компаниуд нь хавчиж, боогоод боловсруулалтаа багасгачихвал та нар яаж энэ эрсдэлийг тооцож байна вэ? Улстөрийн, түүхий эдийн, хөрөнгө оруулалтын эрсдэлүүдийг яаж тооцож байна. Үүнийг хаалттай чуулганаар сонсмоор байна. Үүнийг бид бүтээж барих ёстой. Эгийн голыг бид барих гээд барьж чадахгүй байгаа. Төмөр зам хэдэн жил бидний хэрэлдүүлж, зодолдуулав. Ийм л нөхцөл байдал үүсч байгаа.

Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон:

Газрын тос боловсруулах орд ашиглалтын гэрээ буюу 2010 онд  “Петрочайна дачин тамсаг" компанитай хийгдэж байсан орд ашиглалтын дагуу 1.5 сая тонн олоборлох хүчин чадал дээр үндэслэсэн байдаг. Сүүлийн жилүүдэд  “Петрочайна дачин тамсаг" олборлолтын хэмжээ жил ирэх тутам бууж байгаа. Хэд хэдэн нөхцөл байдлын шалтгааныг тайлбарладаг. Нэгдүгээрт эрчим хүч гэдэг. Хоёрт гүний усны ашиглалттай холбоотой асуудал. Гуравт орон нутгийн удирдлага ба ажиллах хүчинтэй холбоотой асуудал яригддаг. 

ШИНЭ МЭДЭЭ