МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.01.22
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Т.Энхтүвшин: Нөхөн төлөх малчдын нийгмийн даатгалын хэмжээг багасгаж болох уу?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.01.22/ нэгдсэн хуралдаан эхэллээ. хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Чинзориг, Г.Тэмүүлэн, С.Бямбацогт нарын санаачлан боловсруулсан "Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл"-ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин: 

Хуулийг дэмжиж байгаа. Хуулийг хэрэгжүүлэхэд малчид болон хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүст хуулийн талаар таниулах хэрэгтэй.Гадаадад ажиллаж байгаа иргэн энэ хуульд хамрагдаж болох уу? Малчид татвараа төлөхөд ХАОАТ төлсөн байх шаардлагатай гэсэн шаардлага тавина.Энэ зарчмыг өөрчлөх болох уу? Малчдын асуудал ХАОАТ төлөхөд асуудалтай байгаа.Нөхөн төлөх малчдын нийгмийн даатгалын хэмжээг багасгаж болох уу?

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн

Цар тахалтай холбоотойгоор иргэдэд хуулийн мэдээлэл хүрээгүй. Нөхөн төлбөр төлөх хувь хэмжээг бууруулах тал дээр бодлогоор эргэж харах хэрэгтэй. Нийгмийн даатгалын байгууллагуудтай ярилцаад шинэчлэл хийх талаар ярьж байна. Засгийн газраас санал оруулж ирэх байх. Гадаадад ажиллаж байгаа иргэд хамрагдах боломжгүй.

ШИНЭ МЭДЭЭ