МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Д.Тогтохсүрэн: Шүүхийн тухай хуулийг намрын чуулганаар хэлэлцэн батлах ёстой
2020.12.21
Хууль, эрх зүй

Д.Тогтохсүрэн: Шүүхийн тухай хуулийг намрын чуулганаар хэлэлцэн батлах ёстой

УИХ дахь МАН-ын бүлгээс мэдээлэл хийлээ. Өнөөдрийн хуралдаанаар Шүүхийн тухай хуулийг хэлэлцэж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020-2024 онд хэрэгжүүлэх томоохон төслүүдийн танилцуулгыг сонссон байна. 

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Шүүхийн тухай хууль их анхаарал татсан хууль байгаа. Шүүхийн тухай хуулиар Б.Энхбаяр гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Энэ дагуу нилээдгүй томоохон өөрчлөлтүүдийг хийнэ гэж бодож байна. Ажлын хэсэг санал дүгнэлтээ бэлэн болгосон бөгөөд маргааш Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэнэ.

Үүнтэй холбоотойгоор намын бүлгээс Шүүхийн тухай хуулийн гол зарчмын саналуудыг ярьж, бүлгээс тодорхой шийдвэр гаргасан. Бид 2020 оны сонгуульд том амлалт өгсөн. Энэ бол нийгэмд шударга ёсыг тогтоох, хариуцлагын тогтолцоог бий болгох амлалт. Нийгэмд шударга ёсыг тогтооход шүүх чухал үүрэгтэй байгууллага мөн. Тийм учраас Шүүхийн тухай хуульд нухацтай ажиллаж байна. УИХ дахь МАН-ын бүлгийн гаргасан шийдвэрийн дагуу энэ намрын чуулганаар Шүүхийн тухай хуулийг хэлэлцэн батлах ёстой" гэв.

ШИНЭ МЭДЭЭ