МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгүүлсэн 30 орны 332 хөлөг онгоц өнөөдрийн байдлаар их далайд аялж байна
2020.12.01
Гадаад харилцаа

Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгүүлсэн 30 орны 332 хөлөг онгоц өнөөдрийн байдлаар их далайд аялж байна

Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын төрөлжсөн байгууллага болох Олон улсын далайн байгууллагад (ОУДБ) 1996 онд гишүүнээр элссэн бөгөөд тус байгууллагын “Далайчныг сургах стандарт, гэрчилгээ олгох болон ээлжийн ажиллагааны тухай 1978 оны олон улсын конвенц”-д 2001 оны 12 дугаар сарын 14 ны өдөр нэгдэн орсон.

Далайчдыг сургах стандарт, гэрчилгээ олгох болон ээлжийн ажиллагааны олон улсын хэм хэмжээг нийтээр зөвшилцөн тогтоох замаар гадаад далайд хүний амь нас болон эд хөрөнгийн аюулгүй байдлыг хангах, далайн орчныг хамгаалахын зэрэгцээ хөлөг онгоцон дээр ажиллах далайчид зохих мэдлэгтэй, үүргээ гүйцэтгэх чадвартай байх шаардлагад нийцүүлэн далайчдыг зохих ёсны туршлага, мэдлэг, чадвар эзэмших, мэргэжил дээшлүүлэх нөхцөлөөр хангах, мэргэжлийн албан ёсны нарийвчилсан дэлгэрэнгүй стандарт болон зайлшгүй шаардлагатай бусад нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Далайчныг сургах стандарт, гэрчилгээ олгох болон ээлжийн ажиллагааны тухай олон улсын конвенц”-ын нэмэлт, өөрчлөлтийг Филиппин улсын нийслэл Манила хотноо 2010 оны 6 дугаар сарын 25-ны өдөр болсон ОУДБ-ын Бага хурлаар баталсан. Уг нэмэлт, өөрчлөлт нь 2012 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүчин төгөлдөр болсон бөгөөд ОУДБ-ын 164 гишүүн улс соёрхон батлаад байна.

Гишүүн орнууд дээрх конвенцид зааснаар гадаад далайд хүний амь нас, эд хөрөнгийн аюулгүй байдлыг хангах, түүнчлэн далайн орчныг бохирдлоос хамгаалах, хөлөг онгоцон дээр ажиллах далайчныг зохих мэргэжил, үүрэг гүйцэтгэх тулд энэ конвенцийг бүрэн хэрэгжүүлэхэд шаардагдах хууль тогтоомж гаргах болон бусад арга хэмжээг авах үүрэг хүлээдэг.

Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгүүлсэн 30 орны 332 хөлөг онгоц Өнөөдрийн байдлаар их далайд аялж байна. Далбааны эзэн улсын хувьд манай улсын олон улсын гэрээгээр хүлээсэн эрх, үүргийн хэрэгжилтэд ОУДБ-аас 2016 онд аудит хийсэн бөгөөд аудитын зөвлөмжид Монгол Улс далайчныг сургах стандарт, гэрчилгээ олгох болон ээлжийн ажиллагааны тухай олон улсын конвенцийн 2010 оны нэмэлт, өөрчлөлтийг соёрхон баталж, хэрэгжүүлэх шаардлагатай гэж заасан, Энэ конвенцийн 12 дугаар зүйлийн VII хэсэгт “Талуудад батлуулахаар хүргүүлснээс хойш 2 жил өнгөрсөн бол хавсралтын нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж заасан бөгөөд Монгол Улс 2 жилийн дотор Олон улсын далайн байгууллагад аливаа мэдэгдэл хүргүүлээгүй тул уг нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж, конвенцийн 2010 оны нэмэлт, өөрчлөлтийг Улсын Их Хурлаар соёрхон батлуулах шаардлагатай байгаа аж. 

Конвенцийн зохицуулсан нэмэлт, өөрчлөлтөөр дараах харилцааг нарийвчлан:

- Хөлөг онгоцны ахмад, хөдөлгүүрийн хэсгийн ажилчид, радио оператор, багийн гишүүдэд тавигдах шаардлага, ээлжийн ажиллагааны зохицуулалт, далайчдын ажил, амралтын цагийн шинэчлэлт;
- Захиргаанаас хөлгийн ахмад, далайчид, хөлөг онгоцны бусад гишүүдэд конвенцийн нэмэлт, өөрчлөлтийн хавсралтаар батлагдсан загвараар гэрчилгээ олгох, сунѓах, цуцлах;
- Далайчдыг эрэг дээр болон ажлын байран дээр мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах, мэргэжлийн мэдлэг, чадварыг дүгнэх, сургалтыг алсын зайн болон цахим сүлжээнд тулгуурлан зохион байгуулах зэргийг тусгасан төдийгүй сургалтад ашиглах загвар төхөөрөмжийн гүйцэтгэлийн стандарт, хэрэгслүүдийн ерөнхий үзүүлэлт, сургалтын журам, үнэлгээний зарчим;
- Далайчдын эрүүл мэндийн байдалд тавих шаардлага, аюулгүй ажиллагааны шалгуур үзүүлэлт, эрүүл мэндийн үзлэг хийх эрх бүхий байгууллага, эмчийн дүгнэлт, тавигдах шаардлага зэргийг шинэчлэн тусгасан.

Далайчныг сургах стандарт, гэрчилгээ олгох болон ээлжийн ажиллагааны тухай 1978 оны конвенцид 2010 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг Монгол Улс хүлээн зөвшөөрч, соёрхон баталснаар Монгол Улсын далбаа мандуулж буй хөлөг онгоцон дээр хүний буруутай үйлдлээс үүдэн хөлөг онгоцны үйл ажиллагаанд учруулж болзошгүй аливаа эрсдэлийг бууруулах, шинээр ажилд орох далайчдад стандарт сургалтаар мэдлэг олгох, чадамжийг нэмэгдүүлэх, мэргэжил дээшлүүлэх боломж бүрдэх юм.

ШИНЭ МЭДЭЭ

  BENCHMARKS  
Loading Time: Base Classes  0.0081
Controller Execution Time ( User Module / Page )  0.3694
Total Execution Time  0.3776
  GET DATA  
$_GET['id']   10584
$_GET['year']   2020
  MEMORY USAGE  
1,716,672 bytes
  POST DATA  
No POST data exists
  URI STRING  
p/72450
  CLASS/METHOD  
user_module/page
  DATABASE:  vip_maindb   QUERIES: 9  (Hide)
0.0005   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '10584' 
0.0002   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '10584' 
0.0004   SELECT GROUP_CONCAT(DISTINCT content_group.name) AS group_name
                                FROM 
(`vip_usersAS user)
                                
LEFT JOIN `vip_user_groupAS user_group ON `user_group`.`user_id` = `user`.`id`
                                
INNER JOIN `vip_content_groupAS content_group ON `user_group`.`group_id` = `content_group`.`idWHERE `user`.`id` = 10584 
0.0003   SELECT `start`
FROM (`vip_users_menu`)
WHERE `user_id` =  '10584'
ORDER BY `sortasc 
0.0002   SELECT `user_page_banner`.*
FROM (`vip_user_page_bannerAS user_page_banner)
WHERE `user_id` =  '10584' 
0.0007   SELECT FROM (SELECT `users_menu`.* FROM (`vip_users_menuAS users_menu)
                
INNER JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `users_menu`.`user_idWHERE instr(years2020) AND `user_id` =  10584
                union
                SELECT 
`users_menu`.* FROM (`vip_users_menuAS users_menu)
                
INNER JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `users_menu`.`user_id`
                
WHERE 2020 between start and end AND `user_id` = 10584 ) AS tmp
                order by sort AS
0.0001   SELECT *
FROM (`vip_user_advanced`)
WHERE `user_id` =  '10584' 
0.0002   SELECT *
FROM (`vip_content`)
WHERE `id` =  '72450' 
0.3497   SELECT `content`.*
FROM (`vip_contentAS content)
LEFT JOIN `vip_content_mappingAS map ON `map`.`content_id` = `content`.`id`
LEFT JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `map`.`user_id`
WHERE ( content.`created_user` = 10584 OR `map`.`user_id` = 10584) AND YEAR(publishdate) <= 2020 
AND `content`.`is_agreed` =  1
AND `content`.`is_unpublish` =  '0'
AND `content`.`is_nagative` =  '0'
GROUP BY `content`.`id`
ORDER BY `publishdateDESC
LIMIT 20 
  HTTP HEADERS  (Show)
  SESSION DATA  (Show)
  CONFIG VARIABLES  (Show)