2020.12.14
Орон нутгийн хөгжил
Цэцэрлэгийн хоол тэжээлийн дутагдалд орж болзошгүй сурагчдын ар гэрт хүнс тараалаа
УИХ-ын гишүүн, Нийгмийн Бодлогын Байнгын хорооны дарга М.Оюунчимэгийн санаачлагаар эмэгтэй гишүүд хамтран БСШУСЯ-ны сайдад санал хүргүүлж сургууль, цэцэрлэгийн хоол тэжээлийн дутагдалд орж болзошгүй сурагчдын ар гэрт, хүнс тараах ажлыг өчигдөр зохион байгуулан ажиллалаа.
Хүнс тараах ажлыг Чингэлтэй дүүргийн 7-р хорооны Засаг даргын Ажлын Албатай хамтран УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн бие төлөөлөгч Н.Бат -Эрдэнэ Хорооны Засаг дарга Ч.Мягмарсүрэн, ИНХ-ын дарга Д.Баянбат, тус хорооны хамран сургах тойргийн 149 дүгээр сургууль, 173, 224 дүгээр цэцэрлэгийн удирдлага болон нийгмийн ажилтнууд хамтран хорооны иргэний танхимаар нийт 31 хүүхэд багачуудын ар гэрт хүргэж ажилласан байна.
Бүх нийтийн бэлэн байдалд шилжиж хөл хорио тогтоосноос хойш бүхий л хугацаанд иргэдийнхээ төлөө олон зүйл санаачилж ажил хэрэг болгож байгаа УИХ-ын гишүүн, Нийгмийн Бодлогын Байнгын хорооны дарга М.Оюунчимэгт иргэд талархал дэвшүүлсэн байна.