2020.12.14
Эдийн засаг, Худалдаа
Л.Оюун-Эрдэнэ: Монголын баялаг ард иргэддээ хүрч байна
Бүх айл өрх, зарим аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг төр төлнө.
Улсын хэмжээнд бүх айл өрх, зарим аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл төр бүрэн хариуцахаар боллоо. 100 м.кв-аас доош талбайтай орон сууцны айл өрхийн дулааны төлбөрийг тэглэж байна.
Тэрээр Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ: Монголын баялаг ард иргэддээ хүрч байна. "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг Сингапур руу худалдах гэж байгааг мэдсэн даруйдаа 2019 онд ЗГ маш шуурхай шийдвэр гаргаж тус үйлдвэрт онц байдал тогтоосон. Үүний үр дүн өнгөрсөн 2 жилд гарсан. Түүхэндээ анх удаа 2019 онд 963 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн, энэ жил 1 их наяд төгрөг төвлөрүүлэхээр байгаа.
Улсын нийт төсөв 10 их наяд төгрөг, үүний 10 хувийг "Эрдэнэт" үйлдвэр дангаараа бүрдүүлэх чадамжтай болсон гэсэн үг. ЗГ-аас өнөөдөр гарсан шийдвэр ч үүнтэй холбоотой бөгөөд шаардагдах 650 тэрбум төгрөгийг уул уурхайн үр ашгаас гаргаж, дэлхийг сандаргаж байгаа цар тахлын энэ хүнд үед иргэддээ боломж, дэмжлэг үзүүлэхэд чиглэж байна.
ШИНЭ МЭДЭЭ
Өмнөдэлгэр сум өнгөө зассаар байна
2020.12.17