2020.12.10
Орон нутгийн хөгжил
Тайваний Хүүхдийн сангаас Өвөрхангай аймгийн Онцгой комиссын албан хаагчдыг халдвар хамгааллын хэрэгслээр хангалаа
Улсын Их Хурлын гишүүн С.Чинзоригийн санаачлагаар Тайваний "Хүүхдийн сан"-д хүсэлт тавьж цар тахлын үед ажиллаж байгаа сумын Онцгой комиссын албан хаагчдыг халдвар хамгааллын хэрэгслээр хангалаа.
Үүнд 3000 ширхэг амны хаалт, 400 хос бээлий, 30 гар ариутгагч, нийт 1.517.000 төгрөгийн үнэ бүхий зүйлийг Тайваний "Хүүхдийн сан"-аас хандивлалаа.
Тус сангийн дэмжлэгээр Өвөрхангай аймгийн олон сумын цэцэрлэг, сургууль, дотуур байранд шаардлагатай засварын ажлууд хийгдэж, хүүхдүүд тоглоомтой, сурагчид хичээлийн ширээ сандал, цоо шинэ хөнжил дэвсгэртэй болсон. Бас цөөнгүй өрх орох оронтой болсон байна.