2020.12.03
Орон нутгийн хөгжил
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан PCR шинжилгээ хийх тоног төхөөрөмжийг зарим аймгуудад хүргүүллээ
"ЭЛЭГ БҮТЭН ХӨВСГӨЛЧҮҮД" хөтөлбөрийн хүрээнд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Хөвсгөл аймагт Коронавирус-19 халдварын эрсдлээс урьдчилан сэргийлэх PCR шинжилгээний лаборторийн иж бүрэн тоног төхөөрөмжийг илгээлээ.
2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Хөвсгөл аймагт коронавирусний эрсдэлтэй тохиолдол бүртгэгдлээ гэсэн мэдээлэл гарч 2 иргэний шинжилгээг Улаанбаатар хот руу явуулж цаг алдсан юм. Энэ хооронд иргэд маш их айдас түгшүүрт автсан байна.
Харин УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Эрүүл мэндийн яаманд асуудлыг тавьж Хөвсгөл аймагт болон эрсдэл өндөртэй, хүн ам ихтэй, алслагдсан нэр бүхий аймгуудад PCR шинжилгээ хийх боломжийг бүрдүүллээ. "ЭЛЭГ БҮТЭН ХӨВСГӨЛЧҮҮД" хөтөлбөрийн хүрээнд аймгуудад тус бүр нь 400 сая төгрөгийн өртөгтэй тоног төхөөрөмж очсон байна.