МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.03
Эдийн засаг, Худалдаа

С.Чинзориг: Малын тэжээлийн үнэ буурах боломжтой юу?

УИХ-н чуулганы өнөөдрийн \2020.12.03\ нэгдсэн хуралдаанаар "Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай" хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцэж  байна. 

Хуулийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 
УИХ-ын гишүүн С.Чинзориг асуулт асуулаа:

Хуулийн төслийг дэмжиж байна. Өвөлжилт нийт нутгаар хүндэрч байна. Ялангуяа Өвөрхангай аймаг нэлээн хүнд өвөлжихөөр байна. 1700 өрхийн нэг сая мал, 15 аймгийн 133 суманд өвөлжиж байгаа. Эдгээр малчдад эмнэлэг, түлш, өвс тэжээлийн үйлчилгээ үзүүлэх хэрэгтэй байна. Тодорхой арга хэмжээ авч дэмжлэг үзүүлнэ үү?

Энэ хууль батлагдснаараа өвс тэжээлийн үнэ одоогийн байгаа үнээрээ хадгалагдах уу?

Цаашид өвс тэжээлийг тухайн компаниуд нь өөрсдөө үнээ тогтоож борлуулах уу эсвэл гэрээт байгуулагуудаар дамжин олгох уу?

Өвөлжилт хүндэрч байгаа зургаан аймгаас экспортонд нэмэгдүүлэх хэмжээг 40.000 тонн мах авна гэж байгаа. Үүний хэрэгжилт сайнгүй байна. Өвөрхангай аймгаас 40.000 тонн махнаас 6.5 тонн мах квот өгсөн. Нийт дөрвөн компани мах авахаар гэрээ хийсэн байна. Бусад аймаг дээр өндөр боловч Өвөрхангай аймагт 9 хувьтай байна. Махаар нь тооцоод үзэхэд 522 тонн мах авсан байгаа юм. Одоо үүнийгээ эрчимжүүлэх, цаг хүндэрсэн үед нь зургаан аймгаас нь мал махаа авах хэрэгтэй байна.

Түүний асуултанд УИХ-ын гишүүн ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хариуллаа.

Өчигдөр Шадар сайд Я.Содбаатар болон аймгийн засаг дарга нартай цахим уузалт хийсэн. Үүгээр өвөлжилтийн бэлтгэл ажил, отроор явж байгаа малчдад, аймаг орон нутгийн иргэд тусламж үзүүлэх болон бусад чиглэлээр үүрэг чиглэлүүдийг өсгөн байгаа. Импортын татвар оруулснаар үнэ бууруулах гэхээсээ илүүтэй нийлүүлэлт дээр хомсдол үүссэн. Үүнийг дагаад үнэ өсөөд байна. 

ШИНЭ МЭДЭЭ