МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

БГД-ийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчдын өрх тус бүрт 50.000 төгрөгийн ваучер өглөө
2020.11.21
Орон нутгийн хөгжил

БГД-ийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчдын өрх тус бүрт 50.000 төгрөгийн ваучер өглөө

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар 11-р сарын 21-ны өдөр цар тахлын эсрэг ажил үүргээ гүйцэтгэж байгаа алба хаагчдад дэмжлэгээ үргэлжлүүлэн хүргэж байна.

Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтэс нь 2004 онд Гамшгаас хамгаалах штаб, 2005 оноос Онцгой байдлын ерөнхий газрын даргын 26 дугаар тушаалаар Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтэс болон зохион байгуулагдан ажиллаж байна.

Онцгой байдлын хэлтэс нь Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын 502  дугаар өрөөнд ажил үүргээ гүйцэтгэн ажилладаг. Тус хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар анги нь 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн нийт алба хаагчдын өрх тус бүрт зориулж Оргил худалдааны төвөөс 50.000 /тавин мянган/ төгрөгийн бараа бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичгийг хувиасаа дэмжлэг болгон өгсөн юм.

Улсын онцгой комисс Улаанбаатар хот, орон нутагт хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг 2020 оны 12 дугаар сарын 01-нээс 12 дугаар сарын 10-ны хооронд багтаан нутаг буцаахаар шийдвэрлэсэн. Тус шийдвэрийн дагуу Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт дараах 4 байршилд хөдөө орон нутаг руу явах иргэдээс шинжилгээ авах цэгүүд хэвийн ажиллаж байна. Мөн шинжилгээ авч байгаа 4 цэг тус бүрт нэмэлтээр дөрвөн эмч, ажилчдыг ажиллуулж, иргэдийг аль болох шинжилгээндээ түргэн, шуурхай хамрагдах нөхцөл боломжийг бүрдүүлэв.

Тус ажилд дүүргийн мэргэжлийн байгууллагуудын алба хаагчид хяналт тавин, иргэдийг амны хаалт, бээлий өмсгөж, хүн хоорондын зай бариулан халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлуулан ажиллаж байна.

ШИНЭ МЭДЭЭ