2020.12.01
Орон нутгийн хөгжил
Өвөрхангай аймгийн Онцгой комисст 50.000 амны хаалт, хамгаалах хэрэгсэл хандивлалаа
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, С.Чинзориг, Г.Ганболд нар Өвөрхангай аймгийн Онцгой комисст 50.000 амны хаалт, хамгаалах хэрэгслийн хамт хандивлалаа.
Монгол улсад КОВИД-19 цар тахлын халдвар дотоодод бүртгэгдсэн цагаас хойш мэргэжлийн байгууллагуудын албан хаагчид, эмч, эрүүл мэндийн ажилчид халдварыг тогтоон барихын төлөө шаргуу ажиллаж байна. Энэ үед цар тахлын тэргүүн шугаманд ажиллаж буй ажилчдын эрүүл мэнд, аюулгүй байдал юу юунаас илүү чухал юм.
Иймд гишүүд тойргийнхоо буюу Өвөрхангай аймгийн Онцгой Комиссын холбогдох албан хаагчдад зориулан 50.000 амны хаалт, хувийн хамгаалах хэрэгслүүдийг хүргүүллээ. Энэ цаг үед иргэн бүр үүрэг хариуцлагатай байж, халдвар хамгааллын дэглэм сайтар баримтлах нь хамгийн чухал байна.
Өвөрхангай аймаг нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хувьд 19 сум, 115.7 мянган хүн ам, 33.1 мянган өрхтэй. Нийт өрхийн 27.9 хувь нь аймгийн төвд, 23.8 хувь нь сумын төвд, 48.3 хувь нь хөдөөд суурьшин амьдардаг.
Аймгийн хэмжээнд Бүсийн оношлогоо эмчилгээний төв 1, сум дундын эмнэлэг 1, хөдөөгийн нэгдсэн эмнэлэг 1, сумын эмнэлэг 16, өрхийн эмнэлэг 6, хувийн хэвшлийн ортой эмнэлэг 4 тус тус үйл ажиллагаа явуулж байна.
ШИНЭ МЭДЭЭ
Орон нутаг бие даан хөгжих боломжийг нээнэ
2020.12.02