МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Д.Сарангэрэл: Тайвширч, суларч огт болохгүйг бусад орны жишээ харуулж байна
2020.11.27
Эрүүл мэнд

Д.Сарангэрэл: Тайвширч, суларч огт болохгүйг бусад орны жишээ харуулж байна

Д.САРАНГЭРЭЛ: "Ням гаригийн өглөөний мэнд. Бидний хэвийн амьдралыг алдагдуулаад байгаа КОВИД-ын тархалтын асуудлаар та бүхэнтэйгээ санаа бодлоо хуваалцах гэсэн юм. БНСУ-ын Ерөнхий сайд "вакцин гарах сургаар хүмүүс тайвширч сэрэмж алдан, халдвар хамгаалал суларснаас халдвар авсан хүний тоо нэг өдөрт 386 болсон" талаар мэдэгдсэнийг сайн санаат Монгол иргэн маань Сөүлээс бидэнд сануулжээ."

Хоёр дахь хэлэх гэсэн санаа маань гэвэл Шинэ Зеланд улс коронаг дарсан тухай зарлаж гудамжиндаа гарч тэмдэглэн оргилуун дарс буудуулж байсныг телевизээр бид харж байсан. Гэвч тун удалгүй дахин халдвар гарсан. Бас нэг жишээ. БНСУ-ын Тэгү хот 3 хоногийн дотор сүмээс эхэлсэн вирусын халдварыг таслан зогсоосноо зарласныг бид бас л мэднэ. Гэвч хамгийн их халдвар тархсан хот болж эмнэлэг нь ачааллаа дийлэхээ больж хатуу хөл хорио тогтоосон анхны хот болж байсан нь саяхан. Тиймээс бүгдээрээ маш болгоомжтой, сэрэмжээ алдалгүй, дүрэм журмаа сахиж хамтын хүчээр энэ аюулын ард шинжлэх ухааны үндэслэлтэй, эрсдэлийн үнэлгээнд суурилсан үйл ажиллагаа явуулж аюулыг давна. Тайвширч, суларч огт болохгүйг бусад орны жишээ тодхон харуулж байна. Баталгаагүй мэдээлэлд автаж бүр болохгүй. Эмчилгээг манай тэргүүлэх эмч мэргэжилтэн, эрдэмтэн мэргэд ДЭМБ-ын байгууллагын заавар зөвлөмжинд тулгуурлан боловсруулж, монгол хүнийхээ онцлог, тухайн хүний эрүүл мэндийн байдлыг тооцон эмчилж байна. Үр дүнг нь бид бэлээхэн мэднэ. Та бүхэндээ сайн сайхныг хүсье. Монголын минь заяа их дээ. 

ШИНЭ МЭДЭЭ