МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

PCR аппаратыг Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт олгохоор шийдвэрлүүллээ
2020.11.24
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

PCR аппаратыг Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт олгохоор шийдвэрлүүллээ

УИХ-ын гишүүн Б.Бейсен коронавируст халдварын цар тахлын цаг үеийн байдлын талаар Монгол Улсын Шадар Сайд, УОК-ын дарга Я.Содбаатартай уулзаж, санал солилцлоо.

Уг уулзалтаар дараах асуудлуудыг шийдвэрлүүлж чадсан байна. 

Үүнд.

  1. Баян-Өлгий аймгийн Цагааннуурын боомт нээгдсэнтэй холбогдуулан тус боомт болон Нэгдсэн эмнэлгийг ковид19-ын түргэвчилсэн шинжилгээ хийх боломжтой болгох асуудлыг тавьж, PCR аппаратыг Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт олгохоор шийдвэрлүүллээ.
  2. Улаанбаатар хотод хөл хорионд орсон орон нутгийн иргэд болон албаны томилолт, семинар, сургалтанд ирсэн эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдийг ковид19-ын холбогдох шинжилгээ хийж орон нутагт буцаах хүсэлт тавьж, хариулт авлаа.

Үүнд: Эрүүл мэндийн мэндийн салбарын мэргэжилтнүүдийг шинжилгээнд хамруулж, халдвар аваагүй бол харъяа аймагт буцаах. Мөн бусад ажлаар болон эрүүл мэндийн шалтгаанаар ирсэн иргэдийг ирэх 12-р сарын 1-нд мөн адил шинжилгээнд хамруулж буцаана гэж мэдэгдлээ. Харин иргэд орон нутагтаа очоод өөрсдийгөө гэрийн тусгаарлалтад оруулах юм байна.

ШИНЭ МЭДЭЭ