2020.11.24
Эдийн засаг, Худалдаа

Л.Энх-Амгалан: 1.8 сая ипотек, цалин, тэтгэвэр, арилжааны зээлтэй хүмүүсийн зээлийн хүү яаж зогсох вэ?

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг хэлэлцэх, хяналт тавих, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хорооны хуралдаан эхэллээ.

Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, саналаа хэллээ. 
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

Бид банкны нөхдүүдийг ямар том толгойтой, урт гартай, даам гарсан нөхдүүд гэдгийг бүгдээрээ мэднэ. Хэзээ Монголбанк чиглэл өгснөөр зээлийн хүү буурч байсан юм. Буурчих байсан бол хамгийн багаар өчнөөн жил буураад, өнөөдөр зээлийн хүү багатай улс орон болчих боломж байсан. Одоо жаахан захиргаадалтын арга хэмжээ авмаар байна. Банкуудад Монголын төр хүнд үед нь маш олонтаа тусалж байсан. Хэдэн зуун тэрбум төгрөгөө гаргаад өнчнөөн удаа тусалж байсан. Хадгаламж эзэмшигчдийнх нь эрсдэлийг төр нуруун дээрээ авч байсан. Одоо банкууд ард иргэдээ бодох цаг зайлшгүй ирсэн байна. Зээлийн хүү, үндсэн зээлийг зогсоож байгаа зэргийг маш ойлгомжтой ард иргэдэд тайлбарлаж хэлмээр байна. Өнөөдөр банк бүр өөрөөр хэлж, өөрөөр нөхцөл шахаж байна. Монгол Улсад байгаа 1.8 сая ипотекийн зээлтэй, цалин, тэтгэвэр, арилжааны зээлтэй байгаа хүмүүсийн зээлийн хүү яаж зогсох вэ? Өнгөрсөн хавар манайхан хаширсан. Үндсэн зээлийг нь хойшлуулж, зээлийн хүүг төлөөд явж байсан тохиолдол байгаа. 

ШИНЭ МЭДЭЭ