МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.11.24
Эдийн засаг, Худалдаа

Ж.Ганбаатар: Зээлийн хүү 11-1-р сард зогсож, тэглэгдэх ёстой

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг хэлэлцэх, хяналт тавих, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хорооны хуралдаан эхэллээ.

Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, саналаа хэллээ. 
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар асуулт асуулаа:

Бодлогын хүү илүү болгох ёстой. Заавал байлцах нөөц бол Эдийн засгийн байнгын хорооноос болгоомжтой хандаарай гэж зөвлөсөн.  Үүнийг хамаагүй буулгавал эрсдэлээ өндөр болгоно шүү.

Одоо онцгой үед байна.  Харилцан гэрээ байгуулсан хүмүүст давтагдашгүй хүчин зүйл үүссэн. Тийм үед харилцан үүргээсээ чөлөөлөгддөг. Зээлийн хүү 11-1-р сард зогсож, тэглэгдэх ёстой. Ялангуяа бизнесийн зээлээр бизнес хийе гэсэн ч хийлгэхгүй байгаа учраас үүрэг нь зогсож байна. Энэ үед зээлийн хүүг энэ гурван сарын хугацаанд тэглэх ёстой гэж үзэж байна. Ийм яриа хэлцэлд орох ёстой. Үүнийг ард иргэд хүсэж байгаа. Бизнесийн байгууллагууд банкны баталгаа эд нараа яриад хүчингүй болгоод зогсоочихдог юм.

Түүний асуултанд Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн хариуллаа.

Зээлийн хүүг төв банк дээр судалж үзсэн. Олон улсын хэмжээнд Грек улс үүн дээр арга хэмжээ авсан амжилттай яваагүйг харсан. Бид бүхэнд зээлийн хүүг тэглээд зээлдэгч нарт дарамт үзүүлэхгүй байгаа нь сайшаалтай. Нөгөө талдаа банкны зуучлалын үйлчилгээ үзүүлж байгаа банк нь эрсдэлээ даах уу эсвэл хадгалмж эзэмшигч нар нь эрсдэлээ даах уу гэдэг асуудал хүнд тусаж байна. Хадгаламжийн хүү нэг талдаа буурна. Долларжих хөдөлгөөн явагдаж магадгүй.

ШИНЭ МЭДЭЭ