2020.11.23
Батлан хамгаалах, Аюулгүй байдал
Гэр хорооллын 268 худгийг өдөрт 57 автомашин усаар хангаж байна
Ус сувгийн удирдах газар гэр хорооллын шугамд холбогдсон 321 худаг, холбогдоогүй 247 худгийг өдөрт 57 автомашин усаар хангадаг бөгөөд нилүүлэлт, түгээлт зэргийг удирдлагын зүгээс хянаж байна.
Арьс шир боловсруулах үйлдвэрүүд дээр бага оврын цэвэрлэх байгууламжтай байх ёстой боловч энэ шийдвэрийг хэрэгжүүлдэггүй. Үүнээс болж бохир ус хүлээн авах, насос суулгах, хаалтанд хуримтлагдсан их хэмжээний ноос, ноолуур хялгасыг ажилчид гараараа авч зайлуулж байна.
Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын Дарга Л.Оюун-Эрдэнэ: Гэр хороололд 723 орчим худаг байдаг. Эдгээр худгийг удирдаж байгаа Ус сувгийн газрын үйл ажиллагаатай танилцаж байна. Улаанбаатар хотыг хангаж байдаг долоон эх үүсвэр байдаг. Хамгийн чухал асуудал өнөөдөр эдийн засаг, бизнес, стратегийн салбаруудын хэвийн үйл ажиллагааг хангах нь Засгийн газрын сорилт болж байна. Энэ сорилтыг хэрхэн давж гарах вэ гэдэг ажиллаж байна.
ШИНЭ МЭДЭЭ
Өмнөдэлгэр сум өнгөө зассаар байна
2020.12.17