МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Эрүүл мэндийн төвийн алба хаагчдын өрх тус бүрт зориулж 50.000 төгрөгийн ваучер өглөө
2020.11.19
Орон нутгийн хөгжил

Эрүүл мэндийн төвийн алба хаагчдын өрх тус бүрт зориулж 50.000 төгрөгийн ваучер өглөө

Цар тахлын эсрэг ажил үүргээ гүйцэтгэж байгаа хүмүүст УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар дэмжлэгээ үргэлжлүүлэн хүргэж байна.

Өнөөдөр Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн нийт 410 эмч, сувилагч, алба хаагчдын өрх тус бүрт зориулж "Оргил" худалдааны төвөөс 50,000 /тавин мянган/ төгрөгний бараа бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичгийг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар хувиасаа дэмжлэг болгон өглөө.

Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв нь нийт 222 эмч , эмнэлэгийн ажилтантай үүнээс АУ-ны магистер - 36, Нийслэлийн эрүүл мэндийн тэргүүний ажилтан - 57, Эрүүлийг хамгаалах тэргүүний ажилтан - 29, Дүүргийн хөдөлмөрийн аварга - 4, Байгууллагын хөдөлмөрийн аварга - 6, эмчийн зэрэгтэй - 21, эмнэлэгийн мэргэжилтний зэрэгтэй - 18 эмч, эмнэлэгийн мэргэжилтэн ажиллаж байна. 

2015 оны 11 сарын 3-нд 140 ортой нээгдэж, 2017 онд 60 ор нэмэгдүүлснээр 200 ортой 2 тасаг болон өргөжин ажиллаж байна. Нэгдсэн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны стандартын дагуу 2017 онд орчин үеийн стандартад нийцсэн 30 нэр төрлийн аппарат, багаж, тоног төхөөрөмж бүхий 25 ортой тасаг байгуулан ажиллаж байна. Дүүргийн 34.000 гаруй ахмадуудад эрүүл мэндийн цогц тусламж үйлчилгээг чанартай хүргэн ажиллаж байна.

ШИНЭ МЭДЭЭ