2020.11.17
Орон нутгийн хөгжил
Улсын төсвийн санхүүжилтээр Тосонцэнгэл сумын Эрүүл мэндийн төв шинэ байртай боллоо
Улсын төсвийн санхүүжилтээр баригдсан Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Эрүүл мэндийн төвийнхөн шинэ байрандаа өнөөдөр нүүж орсон байна.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Эрүүл мэндийн төвийн барилгыг Сум дундын хэмжээний эмнэлэг байхаар зураг төсвийг хийлгэж, 2019- 2020 оны Улсын төсөвт 1 тэрбум 800 сая төгрөг тусгуулж барилгын ажлыг эхлүүлж байжээ.
Тэрээр гишүүн Тосонцэнгэл суманд 2019 оны намар, 2020 оны хавар очиж барилгын ажилтай танилцсан байна. Эрүүл мэндийн төвийн барилгыг гүйцэтгэгч "Урагшлах" ХХК орон нутгийн залуучуудад ажлын байр бий болгож гүйцэтгэсэн юм.