МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА

УИХ-ын гишүүн Д.Ганбат ирэх оны төсвийн тодотгол хийх санал гаргалаа
2020.11.13
Эдийн засаг, Худалдаа

УИХ-ын гишүүн Д.Ганбат ирэх оны төсвийн тодотгол хийх санал гаргалаа

Монгол Улсын Их Хурлын чуулган цахимаар хуралдаж байна.

Чуулганы хуралдаанаар 2021 оны төсвийн тухай болон дагалдах хуулиудыг батлах юм. Ирэх оны төсвийн тухай хуулийг тухайн оныхоо арваннэгдүгээр сарын 15-наас өмнө батлах ёстой. Тиймээс хөл хорио тогтоосон үед гишүүд байгаа газраасаа цахимаар холбогдон, хуралдаанд оролцож буй нь энэ юм.


УИХ-ын дарга Г.Занданшатар: УИХ онцгой нөхцөлд цахимаар хуралдаж байгаа. УИХ-аас ковид 19-ийн хуулийг баталсан. Энэ хуульд асуудлыг цахим болон хялбаршуулсан дэгээр чуулганыг хуралдуулж болно гэж заасан. Энэ төсөв бол энгийн үеийн төсөв. Одоо нөхцөл байдалтайгаа уялдуулаад төсвийн тодотгол хийх шаардлагатай болж байна. Тиймээс одоо хуулиа яаралтай батлаад, үргэлжлүүлэн тодотголоо ярих горимын санал гаргаж байна.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Ковид 19-ийн халдвар газар авч байгаа тухай мэдээлэл цацагдаж эхэллээ.

Гишүүдийн ирц 64 болсон учраас чуулганы хуралдааныг эхлүүлж байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдлээ. 

Хэлэлцэх асуудлыг хялбаршуулсан дэгээр хэлэлцэх санал гаргаж байна гэж ойлголоо. Энэ саналаар санал хураалт явуулъя.

Энэ дагуу санал хураалт явуулахад 70.8 хувийг саналаар дэмжигдлээ.

Ийнхүү УИХ-ын чуулганы хуралдаан хялбаршуулсан дэгээр үргэлжлэхээр болов. Энэхүү дэгээр чуулганы хуралдааныг явуулсан тохиолдолд хуралдааныг УИХ-ын дэд дарга даргалдаг аж.

ШИНЭ МЭДЭЭ