2020.11.05
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Л.Энх-Амгалан: Далаас дээш насны ахмадуудад алтан гадас одонг нь өгөөд цаашдаа энэ тогтолцооноос салъя

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.11.05/ нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурал 30 жил” ойн хүндэт медаль бий болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

Хэлэлцүүлгийн үеэр гишүүд асуулт асууж, саналаа хэллээ.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

Монголд байгаа одон медалийн шагнал олгодог тогтолцоо шударга ёсны хэмжүүр болж чадахгүй байгаа. Залуу насаа Монголын төр, бүтээн байгуулалтад дөч, тавин жил зарцуулсан ахмадуудын энгэр хоосон байна. Монгол Улсад жил бүр насны хишиг 143.000 ахмадуудад 26 тэрбум төгрөг зарцуулж байна. 

Далаас дээш насны ахмадуудад алтан гадас одонг нь өгөөд цаашдаа одон медалийн тогтолцооноос салах хэрэгтэй байна. Төрийн шагналын тогтолцооны талаар зарчмын асуудлыг ярих цаг нь болсон.

ШИНЭ МЭДЭЭ