2020.10.29
Эдийн засаг, Худалдаа

Б.Бат-Эрдэнэ: Авсан зээлээ төсвийн алдагдлыг нөхөх, үргүй зүйлд зарцуулаад дуусгахгүй байхад анхаарах ёстой

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2020.10.29/ ээлжит хуралдаан боллоо. Чуулганы хуралдаанаар Монгол Улс болон Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээр (КОВИД-19 цар тахлын эсрэг шуурхай хариу арга хэмжээ авах хөтөлбөр)-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.10.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/; -ийг хэлэлцлээ.  

УИХ-ын гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуулаа. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Цар тахлын энэ хүнд үед зээл тусламж авах нь зүйтэй. Гэхдээ авсан зээлээ төсвийн алдагдлыг нөхөх, үргүй зүйлд зарцуулаад дуусгахгүй байхад анхаарах ёстой. 

Сонгуулийн үеэр Сүхбаатар аймагт архи, цаг тараасантай холбоотойгоор тэнд эрдэнэт хүний амь нас үрэгдсэн асуудлыг би санаагаараа яриагүй. Хэвлэл мэдээллээр цацагдаж, хууль хяналт, тагнуул, цагдаагийн байгууллага шалгаж байгаа тухай би хэвлэл мэдээлэлд тайлбар өгсөн. Хууль хяналтын байгууллагаар асуудал эцэслэсний дараа ярихаас биш манай Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо авч хэлэлцэхгүй юм. 

ШИНЭ МЭДЭЭ