Монгол-Казахстаны парламентын бүлгийн дарга Х.Баделхан Элчин сайд Жалгас Адилбаевыг хүлээн авч уулзлаа
2020.10.26
Гадаад харилцаа

Монгол-Казахстаны парламентын бүлгийн дарга Х.Баделхан Элчин сайд Жалгас Адилбаевыг хүлээн авч уулзлаа

Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Казахстаны парламентын бүлгийн дарга Х.Баделхан өнөөдөр (2020.10.26) Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жалгас Адилбаев тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Казахстаны парламентын бүлгийн гишүүн Г.Амартүвшин, Б.Бейсен, Ш.Раднаасэд нар оролцлоо.

Уулзалтын эхэнд ноён Элчин сайд Жалгас Адилбаев дэлхий нийтэд тархаж байгаа цар тахлын үед Монгол Улсын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг өндрөөр үнэлж байгааг дурдаад хоёр улс худалдаа, эдийн засаг, түүх соёл, шинжлэх ухаан, хөдөө аж ахуйн чиглэлд  хамтын ажиллагаагаа өргөжүүлэх бүрэн боломж бий гэдгийг онцлон тэмдэглэв.

Тэрбээр, “Монгол, Казахстан хоёр улс ердөө 50 км нутгаар хязгаарлагддагаас гадна Монголд амьдардаг 120 мянга гаруй казах үндэстэн хоёр улсыг холбодог амьд гүүр болдог. Мөн байгаль цаг агаар, нүүдлийн соёл иргэншлийн өв уламжлал, түүхийн ижил төстэй зүйлүүд манай хоёр ард түмнийг холбож байна. Манай хоёр улс эдийн засаг, хөдөө аж ахуй, хөрөнгө оруулалтын салбаруудад хамтран ажиллах нөөц бололцоогоо бүрэн ашиглах хэрэгтэй. Хоёр улсын харилцааг идэвхжүүлэхэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Нур-Султан хотод хийсэн айлчлал чухал үүрэг гүйцэтгэсэн. 25 жилийн дараа хийсэн энэ айлчлалын хүрээнд олон гэрээ, хэлэлцээр байгуулсны нэг нь “Алт цэвэршүүлэх үйлдвэр”-ийн төсөл юм. Хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлд олон ажил төлөвлөгдсөн боловч цаг үеийн нөхцөл байдлаас үүдэн хойшлогдож байна. Цар тахлын нөхцөл байдал тогтворжсоны дараа эрчимтэй хэрэгжүүлнэ” гээд хоёр улсын хамтын ажиллагааг хөгжүүлж шинэ шатанд гаргахад УИХ дахь Монгол-Казахстаны парламентын бүлэг чухал үүрэгтэй" гэдгийг дурдав.

Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Казахстаны парламентын бүлгийн дарга Х.Баделхан 1992 онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтсоноос хойш хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж ирсэн. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тус улсад хийсэн айлчлалын хүрээнд байгуулсан гэрээ, хэлэлцээрийг хэрэгжүүлэх ажлууд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан болохыг тэмдэглээд парламентын бүлгийн зүгээс дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Мөн БНКазУ-ын Ерөнхий сайд Аскар Маминыг ирэх онд тохиох Ардын хувьсгалын 100 жилийн түүхт ойгоор Монгол Улсад айлчлал хийхийг урьсан урилгыг дахин нотлов. 

УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Казахстаны парламентын бүлгийн гишүүн Г.Амартүвшин хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлийн талаар байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, БНКазУ-ын Баялгийн сангийн менежмент болон хот төлөвлөлтийн сайн туршлагуудаас судлах, суралцах зүйл байгааг онцлов.

Уулзалтын үеэр талууд хөдөө аж ахуй, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, түүх, соёл хүмүүнлэгийн салбарын харилцааг хөгжүүлэх боломжийн талаар ярилцаж, санал солилцлоо. 

ШИНЭ МЭДЭЭ

  BENCHMARKS  
Loading Time: Base Classes  0.0049
Controller Execution Time ( User Module / Page )  0.3395
Total Execution Time  0.3445
  GET DATA  
$_GET['id']   11133
$_GET['year']   2025
  MEMORY USAGE  
1,559,264 bytes
  POST DATA  
No POST data exists
  URI STRING  
p/71314
  CLASS/METHOD  
user_module/page
  DATABASE:  vip_maindb   QUERIES: 9  (Hide)
0.0005   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '11133' 
0.0002   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '11133' 
0.0002   SELECT GROUP_CONCAT(DISTINCT content_group.name) AS group_name
                                FROM 
(`vip_usersAS user)
                                
LEFT JOIN `vip_user_groupAS user_group ON `user_group`.`user_id` = `user`.`id`
                                
INNER JOIN `vip_content_groupAS content_group ON `user_group`.`group_id` = `content_group`.`idWHERE `user`.`id` = 11133 
0.0002   SELECT `start`
FROM (`vip_users_menu`)
WHERE `user_id` =  '11133'
ORDER BY `sortasc 
0.0001   SELECT `user_top_banner`.*
FROM (`vip_user_top_bannerAS user_top_banner)
WHERE `user_id` =  '11133' 
0.0003   SELECT `users_menu`.* FROM (`vip_users_menuAS users_menu)
            
INNER JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `users_menu`.`user_id`
            
WHERE until_now AND `user_id` = 11133 ORDER BY sort AS
0.0001   SELECT *
FROM (`vip_user_advanced`)
WHERE `user_id` =  '11133' 
0.0002   SELECT *
FROM (`vip_content`)
WHERE `id` =  '71314' 
0.3260   SELECT `content`.*
FROM (`vip_contentAS content)
LEFT JOIN `vip_content_mappingAS map ON `map`.`content_id` = `content`.`id`
LEFT JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `map`.`user_id`
WHERE ( content.`created_user` = 11133 OR `map`.`user_id` = 11133) AND YEAR(publishdate) <= 2025 
AND `content`.`is_agreed` =  1
AND `content`.`is_unpublish` =  '0'
AND `content`.`is_nagative` =  '0'
GROUP BY `content`.`id`
ORDER BY `publishdateDESC
LIMIT 20 
  HTTP HEADERS  (Show)
  SESSION DATA  (Show)
  CONFIG VARIABLES  (Show)