Л.Энх-Амгалан: Орон нутагт санхүү төсвийн эрх мэдлийг өгөхгүй бол хөгжихгүй
2020.09.25
Орон нутгийн хөгжил

Л.Энх-Амгалан: Орон нутагт санхүү төсвийн эрх мэдлийг өгөхгүй бол хөгжихгүй

УИХ-ын гишүүн Энх-Амгалан Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын  иргэдтэй уулзалт хийлээ.

УИХ-ын гишүүн Энх-Амгалан: Газар тариалан хосолсон эрчимжсэн мал ажуй эрхлэх таатай орчин, сүү цагаан идээ, зөгийн аж ахуй, хүнсний ногоо, нарийн ногоо зэрэг хүлэмжийн аж ахуй, аялал жуулчлалаар хөгжих давуу боломжууд байдаг. Гэвч ажил хэрэг болсон нь цөөн байна. Олон хүн дээрх чиглэлээр бизнесийнхээ эхлэлийг тавьсан ч зээлийн таатай орчин хомс, зах зээлээс алслагдсан зэрэг асуудал бий.

Зээлийн хүүг бууруулж, аж ахуй нэгж, юм хийе гэсэн иргэдээ дэмжих чиглэлд илүү анхаарна.

Эрдэнэбулган сум  нь хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, зураг төсвөө боловсруулсан ганц сум болж чаджээ. Энэхүү төлөвлөгөөг УИХ гишүүн асан Ц.Оюунгэрэл хийлгэсэн байна. Харин одоо энэ төлөвлөгөөг хөрсөн дээр нь буулгахын тулд нэн түрүүнд сумын төвийг Нэгдсэн халаалтанд холбох ёстой. Ингэвэл Эрдэнэбулган сум ойгоо ч хамгаална, орчноо ч сайжруулах боломжтой болох юм.

Түүнчлэн дулаан, цэвэр, бохирын шугамд холбогдож эхэлбэл сумын төвийн гэр хорооллын иргэд амины орон сууцаа барьж, ипотекийн зээлд шууд хамрагдах боломж нээгдэнэ.

Мөн суманд орж ирдэг зарим татваруудыг суманд нь үлдээдэг болох, малын хөлийн татварыг бий болгох гэх мэтээр орон нутагт санхүү төсвийн эрх мэдлийг өгөхгүй бол хөгжихгүй гэдэг нь тодорхой болсон. Нэгжийн хуулиар зарим асуудлыг цэгцлэх цаг нь болжээ.

ШИНЭ МЭДЭЭ