МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Баянгол дүүргийн 1,3 дугаар хорооны иргэдтэй уулзалт хийлээ
2020.09.17
Орон нутгийн хөгжил

Баянгол дүүргийн 1,3 дугаар хорооны иргэдтэй уулзалт хийлээ

Баянгол дүүргийн "Намрын нээлттэй өдөрлөг" энэ сарыг дуустал үргэлжилнэ. Өдөрлөг дүүргийн удирдлагууд, харьяа хэлтэс, албадын дарга, мэргэжилтнүүдээс бүрдсэн өргөн бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулагдаж байна.

Өнгөрсөн ням гарагт /2019.09.15/-нд 1, 3 дугаар хорооны иргэдтэй уулзаж, тэдний санал, хүсэлтийг сонслоо. Дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтаа хотхоны оршин суугчдаас уулзалт эхэлсэн бөгөөд тус хотхоны СӨХ нь ажлаа хийдэггүй, мөн хотхоны хооронд зай талбайгүй улмаас түгжрэл үүсч ажил, сургууль, цэцэрлэгээсээ байнга хоцордог тухайгаа иргэд хэлж байлаа.

СӨХ-ны даргыг оршин суугчид өөрсдөө сонгодог, ажлаа хийхгүй байгаа бол дараагийн хүнийг сонгох эрх нь оршин суугчдад байгаа гэдгийг дүүргийн Засаг дарга хэллээ. Мөн СӨХ-ны тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ санаачлан өргөн барьсан байсан байгаа. Уг хууль батлагдвал олон асуудал шийдэгдэх боломжтой гэдгийг хэллээ.

Хороодын уулзалт бүрт яригддаг бас нэг асуудал нь сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ муу, ТҮЦ, граш байгаа газарт архидалт их, хогийн цэг болж, орчин тойрноо маш ихээр бохирдуулдаг гэдгийг хэлж байна.

ШИНЭ МЭДЭЭ