2020.09.24
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
Хүчирхийлэгчийг цахим гавны тусламжтайгаар хянадаг болно
Ирэх оноос хэрэглэх цахим гавны тусламжтайгаар хүчирхийлэгчийг хохирогчтой уулзуулахгүй байх арга хэмжээ авдаг болно.
Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатар хэлэхдээ: Өнөөдөр Ерөнхий сайд бусад салбарын сайд нарт үүрэг чиглэл өгсөн. Цагдаагийн Ерөнхий газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Мөн Цагдаагийн Ерөнхий газрын ажлын хэсэг гараад уг хэрэг үйлдэгдэх нөхцөл байдлыг шалган судлах ажлын хэсэг байгуулаад ажиллаж байна.
Хэд хэдэн байгууллага хамтарч энэ хэрэг дээр хариуцлага хүлээх ёстой. Тухайлбал Хорооны хэсгийн байцаагч, Олон нийтийн байцаагч, Олон нийтийн цагдаа, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлүүд, хамтарсан багуудын үйл ажиллагаа хүчирхийлэлийн өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ямар байдлаар талийгаачид хяналт тавьж ажилласан бэ гэдэг нөхцөл байдлыг эхлээд шалгаж тогтооно.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хүмүүсийг шийтгэж хүчирхийлэгч, хохирогч хоёрыг уулзуулахгүй байх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Ирэх онд хэрэгжүүлэх цахим гавныхаа хүрээнд хүчирхийлэгчийн золиос болсон хүмүүс, хүчирхийлэгч хоёрыг хэдэн зуун метр ойртуулахгүй байх цахим төхөөрөмжүүдийг хийх шийдлийг урьдчилсан байдлаар ярьж байна.
Ажлын хэсгээс гаргах бүрэн дүгнэлтийн дараа дэлгэрэнгүй мэдээллийг өгөх болно.
ШИНЭ МЭДЭЭ
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдэгдэл хийлээ
2020.12.15
ХЗБХ: 2024 он хүртэл боловсронгуй болгоно
2020.12.09