2020.09.01
Гадаад харилцаа
Фото: Харуулын бүрэлдэхүүний сэтгэл санаа хэвийн, удирдлагаас өгсөн үүргийг бүрэн гүйцэтгэх боломжтойг хилчид илтгэлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнгөрөгч амралтын өдрүүдэд Монгол Улсын баруун хязгаар, Увс аймагт ажиллаж, Хил хамгаалах байгууллагын үйл ажиллагаатай бүрэн танилцлаа.
Энэ үеэрээ зохион байгуулалттай хил дамнасан малын хулгайг таслан зогсоох, хилийн торон болон нүхэн саадыг шинэчлэх гэх мэт хил орчмын газар нутаг, иргэд, алба хаагчдын өмнө тулгамдсан асуудлуудтай газар дээр нь очиж танилцсан байна.
Хил хамгаалах байгууллага, баруун хил дээр агт морьдын тарга хүч хэвийн, өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүрэн хангасан, харуулын бүрэлдэхүүний сэтгэл санаа хэвийн, удирдлагаас өгсөн үүргийг бүрэн гүйцэтгэх боломжтой болохыг хилчид илтгэлээ.
Мөн Хойд хөрш, ОХУ-тай "Хилийн дэглэмийн гэрээ" хийснээс хойш 20 жил болж байна. Энэ гэрээг 2021 онд шинэчлэх шаардлагатай. 2 улсын хамтарсан комисс гарч, хилийн тэмдэгтүүдийг 2 талаас шалгаж хамтарсан протокол үйлдэх ажлууд хийгдэх юм байна.