2020.06.13
Орон нутгийн хөгжил
Хөвсгөл аймгийн ЦАГААН-ҮҮР сумын иргэдтэйгээ уулзлаа
Хөвсгөл аймгийн ЦАГААН-ҮҮР сумын иргэдтэйгээ уулзлаа.
Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил тус суманд багагүй хийгджээ. Цаашдаа Хэрээтийн давааны 26 км зам засварын ажил, соёл, спортын төвтэй болох асуудлыг сумын иргэд тавьж байв.
Өндөр үнэтэй эмчилгээ оношилгооны зардлыг иргэн хувиасаа төлдөг байсан бол Эрүүл мэндийн даатгалын шинэ хуулиар ихэнх хувийг төр хариуцах болсон, Иргэдийн ахуйн болон, аж ахуйн зориулалтаар бэлтгэх мод бэлтгэлийн зөвшөөрлийг баг дээр нь иргэдэд хүрч олгодог болсон зэрэг шинэ хуулийн зохицуулалтыг иргэд талархан дэмжиж байлаа.