МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Албан хаагчид онлайнаар орон сууцны сонголтоо хийнэ
2020.06.11
Эрүүл мэнд

Албан хаагчид онлайнаар орон сууцны сонголтоо хийнэ

Коронавируст халдварт цар тахлын үед оцнгой нөхцөлд, үүрэг гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна.

Хөтөлбөрийн хүрээнд галын шугамд ажиллаж байгаа 1500 хүн орон байраар хангагдана. НЗДТГ, НОСК хамтран УОК-ын хяналтан дор төрийн албан хаагчдыг орон сууцжуулах тус ажлыг зохион байгуулна. Нийслэл Улаанбаатарт 70-100 хувийн гүйцэтгэлтэй 5000 гаруй барилга байгаагаас 60 хувь нь 1-2 өрөө, 30 хувь нь 3 ба түүнээс дээш өрөөтэй байгаа бол 1983 ширхэг нь 100 хувь ашиглалтад орсон орон сууцнууд аж.

Онцгой нөхцөлд ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг орон сууцаар хангахдаа дараах хэд хэдэн шалгуурыг баримтлана. Байр авах алба хаагчдыг хамт олон нь тодорхойлж гаргах, тогтмол орлоготой, орлогынхоо 40 хувиас хэтрүүлэхгүйгээр төлбөр хийхээр тооцож, орон сууцаа захиалах, НОСК-аас гаргасан онлайн үзэсгэлэн худалдаанд тавигдсан байрнуудаас сонгоно.

Сонгосон байраа НОСК-той гэрээ байгуулж, 15 хүртэлх жилээр түрээсэлж улмаар өмчилж авах юм. Урьдчилгаа төлбөр шаардахгүй бөгөөд иргэн хүсвэл урьдчилгаагаа өгч, үлдсэн төлбөрөө 6 хувийн хүүтэйгээр эхний жилүүдэд үндсэн төлбөрөөсөө хасалт хийлгэх хэлбэрээрэ сар бүр төлөх боломжийг олгож байна.  Нэн тэргүүнд цагдаа, хил хамгаалах ажилтан, гаалийн байцаагч нар, цэвэрлэх байгууламжийн ажилчид, эмч, ээмнэлгийн ажилчдыг хамруулахаар тооцоолж байна.

ШИНЭ МЭДЭЭ