МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын сонгуулийн 17-р тойрогт МАН-аас нэр дэвшигчид сурталчилгаагаа эхлүүллээ
2020.06.02
Орон нутгийн хөгжил

УИХ-ын сонгуулийн 17-р тойрогт МАН-аас нэр дэвшигчид сурталчилгаагаа эхлүүллээ

УИХ-ын сонгуулийн 17-р тойрогт МАН-аас нэр дэвшигчид СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААГАА өнөөдөр Хөвсгөл аймаг  Мөрөн хотод албан ёсоор эхлүүлэв.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн хувьд нутгийн зон олон, МАН-ын журмын нөхөд, мянга мянган гишүүд дэмжигчдийнхээ итгэл, сэтгэлээр төрөлх нутагтаа 3 дахь удаагаа УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байна.

ХОЙМОР САЙХАН НУТГАА ХӨГЖЛИЙН ХОЙМОР БОЛГОХЫН ТӨЛӨӨ ХҮЧ НЭГ ХӨВСГӨЛЧҮҮД, ХҮЧЭЭ НЭГТГЭЕ уриатайгаар энэ удаагийн сонгуульд өрсөлдөж байна.

Зуун жилийн түүхтэй МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ХОЙМОР САЙХАН НУТАГТАА төрж өссөн, 2 эрхэм журмын нөхөртөйгөө НЭГ БАГ болж БАГААРАА ЯЛАЛТ БАЙГУУЛЖ ИРЭЭРЭЙ гэдэг ӨНДӨР хариуцлагатай үүргийг хүлээлгэсэн билээ. 

УИХ-ын сонгуулийн 17-р тойрогт МАН-аас УИХ-ын дэд дарга ,УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Эрчим хүчний сайд, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар нар нэр дэвшиж байгаа билээ. Тэд ийнхүү өнөөдөр багаараа Хөвсгөл аймгийнхаа Бөхийн өргөөнөөс сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлж байна.

Сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид өнөөдрөөс эхлүүлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас өмнө зогсоох юм.

ШИНЭ МЭДЭЭ