"Замтай-Мөрөн" дэд хөтөлбөр хэрэгжиж 59,5 км хатуу хучилттай авто зам баригдав
2019.11.20
Зам, Тээвэр

"Замтай-Мөрөн" дэд хөтөлбөр хэрэгжиж 59,5 км хатуу хучилттай авто зам баригдав

Хөвсгөл аймагт Шинэ Мөрөн цогц хөтөлбөр 2012 оноос хойш хэрэгжсээр байгаа билээ.

Эхний жилүүдэд дэд бүтцийн буюу суурь асуудлуудаа шийдвэрлэсэн бол ирэх жилүүдэд гэр хорооллын айл өрхүүдийг дэд бүтцэд холбох ажил эрчимтэй хэрэгжих эхлэх юм байна.

Энэ хөтөлбөрийн хүрээнд Хөвсгөл аймгийн төв 10 орчим км хатуу хучилттай замтай болж, иж бүрэн гэрэлтүүлэг хийн, хог хаягдлын менежментийг сайжруулах төсөл хэрэгжүүлж сургууль цэцэрлэг эмнэлгийн шаардлагатай барилгыг барьж байна.

Мөрөн хотын тухайд 2012 онд 36 мянган өрхтэй байсан бол энэ онд 41 мянга болж нэмэгдсэн байна. Аймгийн төвд 11 мянган өрх гэр хороололд амьдардаг. Бусад аймгийн төвүүдтэй харьцуулахад төлөвлөлт сайтай учир дэд бүтэц шугам сүлжээнд холбоход чирэгдэл багатай байгаа аж. 50 айлыг дэд бүтцэд холбохоос гадна 200 өрхийг боловсон ариун цэврийн байгууламжтай болгох ажил ч ирэх онд ч мөн хийгдэх юм байна.

ШИНЭ МЭДЭЭ