Дэлгэрмөрөнгийн эрэг дагасан соёл амралтын хүрээлэнгийн зураг төсөл бэлэн боллоо
2019.02.04
Орон нутгийн хөгжил

Дэлгэрмөрөнгийн эрэг дагасан соёл амралтын хүрээлэнгийн зураг төсөл бэлэн боллоо

Мөрөн хотын өнгө төрхийг тодорхойлох бүтээн байгуулалт бол аймгийн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчимд Спортын төрөлжсөн талбай байгуулах, баруун тал руугаа Дэлгэр мөрөнгөө дагасан ногоон байгууламж ихтэй Соёл, спорт, амралтын хүрээлэн байгуулах нь олон талын ач холбогдолтой.

Дүүжин гүүр, зуны театр, цас, мөсөн спортын хэсэг, дугуй, гүйлтийн зам, иргэдийн амралтаа тав тухтай өнгөрөөх орчныг бүрдүүлж өгөх нь МӨРӨН бол Монгол Улсын 4 дэх том хот мөн гэдгийг илтгэх бүтээн байгуулалтын ажил болох нь дамжиггүй.

Япон улсад архитектурын чиглэлээр төгссөн, мэргэжлийн баг 3D зургаар төлөвлөлт хийж үзсэн. Энэ төлөвлөлтөө Мөрөн хотын удирдлагуудад танилцуулж, Мөрөн хотын иргэдийн саналыг тусгаж, хэлэлцүүлэг зохион байгуулна.

ШИНЭ МЭДЭЭ