2019.01.09
Зам, Тээвэр
Хатгал-Ханхын хооронд хатуу хучилттай зам тавина
УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангийн санаачлан хэрэгжүүлж буй “Хөх сувд” хөтөлбөрийн хүрээнд Азийн хөгжлийн банкны 20 сая ам.долларын санхүүжилтээр Хөвсгөл аймгийн Хатгал тосгоноос Ханх сумын чиглэлд хатуу хучилттай замын ажил энэ оноос хэрэгжиж эхлэхээр болжээ.
Мөрөн хотоос Ханх хүртэл 280 км, Хатгал тосгоноос 180 км байдаг бөгөөд өвлийн улиралд цас их унадаг, зуны цагт шавар шалбааг их бартаа саадтай байдаг. Хатгал Ханхыг засмал замаар холбосноор иргэд Ханхын чиглэлд баталгаат замаар зорчих, ОХУ-аас Хөвсгөл нуурыг зорих иргэдийн тоо нэмэгдэж аялал жуулчлал хөгжих боломж бүрдэх ажээ.
Мөн УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан Хөвсгөл нуур хамгаалах тухай хуулийн төслийг боловсруулж дууссан энэ оны хаврын чуулганаар өргөн барихаар төлөвлөж байгаа бөгөөд энэ хууль батлагдвал Хөвсгөл нуурыг хамгаалахад зориулан жил бүр улсын төсөвт санхүүжилт тусгагддаг болох ажээ.
ШИНЭ МЭДЭЭ
Тосонцэнгэл сумын иргэдтэйгээ уулзалт хийлээ
2019.11.29