2019.10.17
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
“Дарханы ирээдүй” оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн шалгаруулалт эхэллээ
УИХ-ын гишүүн Болдын Жавхлангийн санаачлагаар “Болд сан”-тай хамтран гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Дарханы ирээдүй” оюутны тэтгэлэг 2019 эхэллээ. “Дарханы ирээдүй” оюутны тэтгэлэгт хөтөлбөр нь УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн санаачлагаар дотоодын их дээд сургуульд амжилттай суралцаж буй Дархан-Уул аймгийн манлайлагч, шилдэг оюутнуудын оюуны хөрөнгө оруулалтыг дэмжих зорилготой.
ТЭТГЭЛЭГТ ХАМРАГДАХ ШАЛГУУРУУД:
- Тэтгэлэгт оролцогч нь дотоодын их дээд сургуульд суралцаж буй /Дархан-Уул аймгийн 10 – 16 дугаар багийн харъяат/ бакалаврын түвшний 1-4 дүгээр дамжааны оюутан байх (АШУҮИС-н 5, 6 дугаар дамжааны оюутнууд хамаарна)
- 1 дүгээр курст суралцагч нь бүрэн дунд боловсролын гэрчилгээний дүн 80%(B) ба түүнээс дээш байх, ЭЕШ-ын оноо 500 (түүнээс дээш байх)
- 2-4 курсын оюутны дүнгийн голч 3 болон түүнээс дээш байх,
- Өрхөөс 2 ба түүнээс дээш оюутан их дээд сургуульд суралцдаг бол харъяа сургуулийн тодорхойлолт болон хорооны тодорхойлолт,
- Суралцах хугацаанд гаргасан амжилтыг хавсаргах (нийгэм, олон нийт, сайн үйлсийн ажилд манлайлан оролцдог, урлаг спортын уралдаан тэмцээн, олимпиад г.м)
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар,
- Элсэн суралцаж буй сургуулийн тодорхойлолт,
- Дүнгийн тодорхойлолт,
- Иргэний үнэмлэхний хуулбар,
- “Тэтгэлэг авах миний давуу тал” гэсэн сэдвээр 300+ үгтэй эссэ бичиж хавсаргах,
- Нийгмийн идэвхи оролцоог үнэлсэн тодорхойлолтууд ( батламж & сертификат хуулбар )
- Бичсэн эрдэм шинжилгээний бүтээл, илтгэл, үзэсгэлэн, сургалт, дамжааны түвшин тогтоох сертификат гэх мэт амжилтуудыг гэрчлэх баримтуудыг хавсаргах /чиглэл ангилал хамаарахгүй/
ШАЛГАРУУЛАЛТ:
Шалгаруулалтыг УИХ-ын гишүүний ажлын албаны гишүүд болон зохион байгуулах комиссын төлөөлөл явуулна. Тэтгэлэгт хамрагдах шалгуурууд дээр үндэслэн бүрдүүлсэн материалыг харгалзан үзэж курс тус бүрээс 12, нийт 50 оюутныг шалгаруулна.
ХУГАЦАА:
Материал хүлээн авах хугацаа 2019.10.17 – 11.17
Материалыг УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн ажлын албаны (Улаанбаатар хот дахь 9000-0776, Дархан хот дахь 9999-3758) утсаар холбогдож ирүүлнэ үү.
ШИНЭ МЭДЭЭ
Өр хөрвүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурав
2024.12.10