Өрхийн эрүүл мэндийн төвд "Эмнэлзүйн лаборатори" байгуулна
2019.09.25
Орон нутгийн хөгжил

Өрхийн эрүүл мэндийн төвд "Эмнэлзүйн лаборатори" байгуулна

Мөрөн хотынхоо ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮДЭД “ЭМНЭЛЗҮЙН ЛАБОРАТОРИ БАЙГУУЛАХ” ТӨСЛИЙГ эхлүүлснээр өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, өвчнийг эрт илрүүлж, хүндрэхээс нь өмнө яаралтай арга хэмжээ авах, онош буруу гарлаа гэдэг гомдлыг зогсоох, заавал нэгдсэн эмнэлэг оролгүй чанартай оношлогоог өрхийн эмнэлэг дээрээ хийлгэх зэрэг олон давуу тал үүсэх юм.

Үүний зэрэгцээ лабораторийн шинжилгээний хариу зөв байх, хариу гарах хугацаа богино, шинжилгээний авах цэг иргэддээ ойртсон байх үүднээс Мөрөн хотын нэг өрхийн эмнэлгийг сонгон Эмнэлзүйн лабораторийг суурилуулна. Аймгийн нэгдсэн эмнэлэг болон 4 хувийн хэвшлийн лаборатори үйл ажиллагаа явуулж байгаа боловч Эрүүл мэндийн даатгалын тусламж үйлчилгээг Аймгийн нэгдсэн эмнэлэг дангаараа үзүүлж, өдөрт 520-600 шинжилгээ хийж байна. Харин 2019 онд 15.222 хүн Мөрөн хотын Өрхийн эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан лабораторийн тусламж үйлчилгээ авчээ.

Иймээс Мөрөн хотын иргэдийнхээ цаг хугацааг хэмнэж, чирэгдэл, гомдлыг багасгаж, шинжилгээ болон хариугаа хурдан хугацаанд авах боломжийг энэхүү төсөл бүрдүүлнэ. Мөрөн хотын өрхийн эмнэлэг өөрийн гэсэн лабораторитой болсноор Аймгийн нэгдсэн Эмнэлгийн эмнэлзүйн лабораторийн ачаалал жилд 5-10% буурах боломжтой болно.

■ Өрхийн Эрүүл мэндийн төвийн эмч нар болон Хөвсгөл аймгийн бүх багийн эмч нарыг “Яаралтай түргэн тусламжийн иж бүрдэл” төсөлд хамруулж Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлнэ.

■ ЭМ-ийн дэд сайд Д.Бямбасүрэнгийн хамт Мөрөн хотын 5 өрхийн эмнэлгийн төлөөлөлтэй уулзлаа. Мөрөн хотын Өрхийн эмнэлгүүдийн ачаалал их, бие дааж шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах боломж хомс, Үзлэгийн тариф бага учраас эмч, ажилчдынхаа цалин хөлсийг нэмэгдүүлж чаддаггүй зэрэг олон сэдвийг хөндөж ярилцав.

ШИНЭ МЭДЭЭ