Л.Энх-Амгалан гишүүн Хөвсгөл аймгийн төгсөх ангийн сурагчидтай онлайн уулзалт хийлээ
2020.05.08
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Л.Энх-Амгалан гишүүн Хөвсгөл аймгийн төгсөх ангийн сурагчидтай онлайн уулзалт хийлээ

Энэ жил Хөвсгөл аймгийн хэмжээнд 2000 орчим хүүхэд 12 дугаар анги дүүргэж элсэлтийн ерөнхий шалгалт өгнө.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан жил бүрийн 5 дугаар сард Хөвсгөл аймгийнхаа ахлах ангийн сурагчидтай уулзаж "Оюутан болох дүү нартаа хүргэх зөвлөгөө" гарын авлагыг хүргүүлдэг. Энэ жил дэлхий нийтээрээ  корона вирусээс сэргийлэх онцгой нөхцөл үүссэн учраас төгсөх ангийн сурагчидтай онлайн уулзалт хийлээ.

Оюутны хөгжлийн сан, мэргэжлээ сонгоход юуг анхаарах вэ, гадаадын их дээд сургуульд суралцах боломж, өөрийн дотоод сэтгэлийн боловсролыг хөгжүүлэх зэрэг олон сэдвээр ярилцлаа. Онлайн уулзалт үр дүнтэй болж холбогдож ярилцсан сурагчид сэтгэл дүүрэн байлаа. Тэд энэхүү уулзалтаа шууд цацаж олон найз нартаа хүргэхийг хүсэж буйгаа илэрхийлж байлаа.

ШИНЭ МЭДЭЭ