2020.03.26
Эдийн засаг, Худалдаа
Б.Жавхлан: Эдийн засгаа дэмжихийн тулд пандемик бонд гаргах алхмыг цаг алдалгүй хийх хэрэгтэй
Коронавирусны эдийн засагт үзүүлэх нөхцөл байдал дайны байдалд хүргэж байгаа тул хамгийн түрүүнд хүнээ хамгаалсан тэр дундаа цалин орлогыг нь хамгаалах алхмыг яаралтай хийх хэрэгтэй гэдгийг эдийн засагчид сануулж байна.
Б.Жавхлан: 2008 болон 2010 онд болж байсан эдийн засгийн хямралаас бүтцийн хувьд өөр байна. Хамгийн сүүлд болсон 2012 оны эдийн засгийн хямрал манай орны хамгийн гол экспорт болох түүхий эдүүдийн үнийн огцом уналтаас болж бий болж байсан. Энэ удаа бол эдийн засаг өөрөө автомат тэг зогсолт хийснээс болоод үйлчилгээний байгуулгууд хамгийн түрүүнд нэрвэгдлээ. Хувь хүн орлогогүй болж хамаг хөдөлгөөн зогслоо. Энэ нь өөрөө дэлхийн эдийн засагт нөлөөлж байгаа юм.
ШИНЭ МЭДЭЭ
Өр хөрвүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурав
2024.12.10