МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ё.Баатарбилэг:12-р ангийн теле хичээлийг бүгдийг нь оруулсан CD тараана
2020.03.18
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Ё.Баатарбилэг:12-р ангийн теле хичээлийг бүгдийг нь оруулсан CD тараана

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан (2020-03-18)-ны үеэр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг хийсэн мэдээлэлдээ сургууль, цэцэрлэгийн хориог сунгах эсэх асуудлаар Эрүүл мэндийн яаманд хандсан тухайгаа мэдэгдлээ.

Олон нийтийн зүгээс хоёр санал ирж байгаа. Эцэг эхчүүд, сургалтын байгууллагуудаас хичээл, сургуулийг оруулмаар байна гэж байгаа бол нөгөө хэсэг нь хорио цээрийг сунгамаар байна гэдэг.

Үүнтэй холбоотойгоор 12 дугаар анги төгсөж байгаа 28 мянга гаруй хүүхдэд элсэлтийн ерөнхий шалгалтанд бэлдэх зөвлөмж, мэдээллээр CD бэлтгэн тараах ажлыг зохион байгуулах гэж байна. Тэрэн дээр нь 12-р ангийн теле хичээлийг бүгдийг нь оруулна.

Энэ жил бид ЕБС-ийн төгсөлт, их, дээд сургуулийн элсэлтийг онцгой анхаарч байгаа.

Covid-19 өвчний тархалтын нөхцөл байдал, Эрүүл мэндийн яамны саналыг үндэслэн Их, дээд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хориог сунгах эсэх саналаа Баасан гариг (2020.03.20)-т Улсын онцгой комиссын хуралдаанд оруулна гэлээ.

ШИНЭ МЭДЭЭ