МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруй бараалхав
2020.02.21
Гадаад харилцаа

Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруй бараалхав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруй бараалхсан бөгөөд энэ үеэр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын мэндчилгээг уламжилж, хоёр талын хамтын ажиллагаа болон цаг үеийн асуудлаар санал солилцов.

Монголыг сайн мэддэг, олон жил манай улсад ажилласан, туршлагатай хүн Элчин сайдаар томилогдон ирсэнд таатай байгаагаа Ерөнхий сайд илэрхийлэв.

Элчин сайд Чай Вэньруй Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Ши Жиньпиний 2014 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлалаар манай хоёр улс “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн харилцаатай болж, өдгөө харилцааг шинэ агуулгаар баяжуулан, гүнзгийрүүлэх бодлогыг БНХАУ-ын төр засаг баримталж буйг дурдаад, Элчин сайдаар ажиллах хугацаандаа энэхүү зарчмыг баримтлан хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд өөрийн бүхий л мэдлэг чадварыг дайчлан ажиллах болно гэв.

Тэрээр БНХАУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн арга хэмжээг өнгөрсөн онд тэмдэглэн өнгөрүүлсэн нь иргэд хоорондын харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх, хүмүүнлэгийн солилцоог идэвхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсныг тэмдэглэв. Цаашид харилцан ашигтай, харилцан хүртээмжтэй байх зарчмаар хоёр орны уул уурхай, дэд бүтэц, банк санхүү, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд түлхүү анхаарна хэмээн Элчин сайд онцлов. Мөн Замын-Үүд-Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг аль болох эрт ажил хэрэг болгох хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Сүүлийн жилүүдэд БНХАУ Монгол Улсын сайн хөршийн харилцаа, хамтын ажиллагаа тасралтгүй, амжилттай хөгжиж ирснийг тэрбээр тэмдэглээд БНХАУ үүнд сэтгэл хангалуун байгааг дуулгав.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянд дэвшүүлж буй мэндчилгээг уламжилж өгөхийг Элчин сайдаас хүсэв. БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл байдгийг тэмдэглэв.

БНХАУ-д дэгдээд байгаа шинэ коронавирусын халдвараас болж олон хүний амь нас эрсдсэнд эмгэнэл илэрхийлж, энэхүү сорилт бэрхшээлийг Хятадын ард түмэн амжилттай даван туулж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор манай талаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээг ойлгож хүлээж авна гэдэгт итгэж байна гэв.

Зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэгчлэн Монгол Улсын Засгийн газраас БНХАУ-д туслах “Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг" хүмүүнлэгийн аяныг эхлүүлснийг дурдаад энэхүү хүнд нөхцөл байдлыг даван туулахад хөршөө дэмжиж, хамтран ажиллах болно гэдгээ илэрхийлэв.

Элчин сайд хэлэхдээ “БНХАУ-ын дарга Ши Жиньпин биечлэн удирдаж, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян Ажлын хэсгийг ахалж коронавирусийн халдвар, тархалттай тэмцэж байна. Халдварыг хязгаарлах, гадагшаа тархаахгүй байхад онцгой анхаарч, арга хэмжээ авч байгаа нь үр дүнд хүрч, сүүлийн өдрүүдэд халдвар авсан хүний тоо эрс буурч, эдгэрсэн хүний тоо улам нэмэгдэж, нас барсан хүний тоо буурч байгаа нь бидний авч хэрэгжүүлж буй арга хэмжээ үр дүнтэй байгааг нотолж байна” гэлээ. Монгол Улсад нэг ч тохиолдол бүү гараасай гэж Хятадын ард түмэн хүсч байна гэдгээ ноён Элчин сайд Чай Вэньрүй илэрхийлсэн. Мөн тэрбээр “Монгол Улсын зүгээс биднийг зовох цагт Монголын ард түмэн гар сунган, сэтгэл харамгүй тусалж буйд Засгийн газар болон ард түмнийхээ нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархлаа илэрхийлж, Хятадын ард түмэн хүний ач тусыг мэддэг, ачийг хариулдаг ард түмэн” гэв.

Ноцтой цаг үед нийгмийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс авч хэрэгжүүлсэн хорио цээрийн дэглэм нь эдийн засаг, ачаа тээвэр, бизнесийн хамтын ажиллагаанд бэрхшээл, саад учруулж буй хэдий ч удахгүй хэвийн байдалд орно гэдэгт найдаж буйгаа Элчин сайд Чай Вэньруй тэмдэглэв.

ШИНЭ МЭДЭЭ

  BENCHMARKS  
Loading Time: Base Classes  0.0101
Controller Execution Time ( User Module / Page )  0.3528
Total Execution Time  0.3629
  GET DATA  
$_GET['id']   10584
$_GET['year']   2020
  MEMORY USAGE  
1,716,232 bytes
  POST DATA  
No POST data exists
  URI STRING  
p/66354
  CLASS/METHOD  
user_module/page
  DATABASE:  vip_maindb   QUERIES: 9  (Hide)
0.0005   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '10584' 
0.0002   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '10584' 
0.0003   SELECT GROUP_CONCAT(DISTINCT content_group.name) AS group_name
                                FROM 
(`vip_usersAS user)
                                
LEFT JOIN `vip_user_groupAS user_group ON `user_group`.`user_id` = `user`.`id`
                                
INNER JOIN `vip_content_groupAS content_group ON `user_group`.`group_id` = `content_group`.`idWHERE `user`.`id` = 10584 
0.0003   SELECT `start`
FROM (`vip_users_menu`)
WHERE `user_id` =  '10584'
ORDER BY `sortasc 
0.0001   SELECT `user_page_banner`.*
FROM (`vip_user_page_bannerAS user_page_banner)
WHERE `user_id` =  '10584' 
0.0006   SELECT FROM (SELECT `users_menu`.* FROM (`vip_users_menuAS users_menu)
                
INNER JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `users_menu`.`user_idWHERE instr(years2020) AND `user_id` =  10584
                union
                SELECT 
`users_menu`.* FROM (`vip_users_menuAS users_menu)
                
INNER JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `users_menu`.`user_id`
                
WHERE 2020 between start and end AND `user_id` = 10584 ) AS tmp
                order by sort AS
0.0001   SELECT *
FROM (`vip_user_advanced`)
WHERE `user_id` =  '10584' 
0.0002   SELECT *
FROM (`vip_content`)
WHERE `id` =  '66354' 
0.3318   SELECT `content`.*
FROM (`vip_contentAS content)
LEFT JOIN `vip_content_mappingAS map ON `map`.`content_id` = `content`.`id`
LEFT JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `map`.`user_id`
WHERE ( content.`created_user` = 10584 OR `map`.`user_id` = 10584) AND YEAR(publishdate) <= 2020 
AND `content`.`is_agreed` =  1
AND `content`.`is_unpublish` =  '0'
AND `content`.`is_nagative` =  '0'
GROUP BY `content`.`id`
ORDER BY `publishdateDESC
LIMIT 20 
  HTTP HEADERS  (Show)
  SESSION DATA  (Show)
  CONFIG VARIABLES  (Show)