МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дэмжих нь Монголын ардчиллын төлөвшилд чухал гэдгийг онцлов
2019.12.05
Гадаад харилцаа

Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дэмжих нь Монголын ардчиллын төлөвшилд чухал гэдгийг онцлов

Улсын Их Хурлын гишүүн, Эрүүл мэндийн сайд, Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Д.Сарангэрэл Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт, хүний эрхийн газрын Улс төрийн намын шинжээчдийн мэргэшсэн багийн гишүүн, Ноттингeмийн их сургуулийн Улс төр, олон улсын харилцааны дэд профессор Фернандо Касал Бэртуаг өнөөдөр (2019.12.04) хүлээн авч уулзлаа.

Тэрбээр Монголын улс төрийн намын тогтолцоог ардчилсан, нээлттэй хариуцлагатай болгох чиглэлээр Улс төрийн намын тухай хуулийн төсөлд зөвлөмж өгч байгаа олон улсын мэргэжилтэн юм.

Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл Жендэрийн тэгш байдлыг хангах, улстөр дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, гэр бүлийн хүчирхийллийг бууруулах чиглэлээр эмэгтэйчүүд идэвхтэй ажилладаг. Улс төрийн намын тогтолцоог хариуцлагатай болгох, намуудыг төлөвшүүлэх, шийдвэр гаргах үйл явцад нийгмийн цөөнх, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр таны өгсөн зөвлөмж, саналуудыг дэмжиж байгаа. 

Дэлхий дахинд эмэгтэйчүүдийн улс төр дэх тэгш байдлыг хангах үүднээс олон төрлийн дэмжлэг, зохицуулалт байдаг бол Монгол Улсын хувьд зөвхөн нэр дэвшүүлэх квот болон зарим улс төрийн намын дүрэмд заасан квотууд л байдаг. Тиймээс дэлхийн нийтийн хөгжлийн жишиг болсон улс төрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих чиглэлээр бидэнд олон улсын байгууллагуудын дэмжлэг, хамтын ажиллагаа чухал” хэмээн онцлов.

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт, хүний эрхийн газрын Улс төрийн намын шинжээчдийн мэргэшсэн багийн гишүүн, Ноттингeмийн их сургуулийн Улс төр, олон улсын харилцааны дэд профессор Фернандо Касал Бэртуа “Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага бол хүний эрх, тэр дундаа эмэгтэйчүүдийн эрхийг хангах, ялгаварлан гадуурхалтыг зогсоох, улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих чиглэлд анхаарал хандуулж ажилладаг.

Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дэмжихийн тулд зөвхөн сонгуульд нэр дэвших квот олгоод зогсохгүй урт хугацааны бодлого, хөтөлбөр хэрэгтэй. Хөгжиж буй олон оронд эмэгтэйчүүдийг дорд үзэх уламжлалт хандлага хүчтэй байдгаас эмэгтэй улс төрчдөд гарааны тэгш боломж байдаггүй. Иймд төрийн бодлогоор эмэгтэйчүүдийн оролцоог урамшуулан дэмжих механизмуудыг хэрэглэх нь үр дүнтэй” гэлээ.

с  төрийн намуудад төрийн олгож буй санхүүжилтийн тодорхой хэсгийг эмэгтэй нэр дэвшигчдийг сургаж, бэлтгэхэд зарцуулах, эмэгтэй нэр дэвшигчдийг олноор дэвшүүлсэн улс төрийн намуудад хөнгөлөлт урамшуулал олгох зэрэг олон механизм байдаг байна. Тухайлбал, Хорватад парламентад сонгогдсон эмэгтэй гишүүдийн тоогоор тухайн намд төрөөс олгох санхүүжилтийг 10 хувиар нэмдэг бол Гүржид эмэгтэйчүүдийг олноор нэр дэвшүүлсэн намд төсвийн 30 хүртэл хувийн урамшуулал олгодог жишиг тогтжээ. 

Улс төрийн намын тухай хуулийн төсөлд намын санхүүжилтийг ил тод, хариуцлагатай болгох талаар сайн заалтууд орсон. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Улс төрийн намын тухай хуулиар УИХ-д суудалтай намуудад төрөөс олгож буй санхүүжилтийн зарцуулалтад тавих хяналт сул, зориулалтыг зааж өгөөгүй зэрэг сул талтай байсныг шинэ хуулийн төслөөр нарийн зохицуулсан. Гэвч эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх зохицуулалт дутагдалтай байгааг ноён Фернандо Касал Бэртуа хэлсэн юм.

Тэрбээр хуулийн төсөлд өгсөн зөвлөмждөө намын гүйцэтгэх албан тушаалд эмэгтэйчүүдийн эзлэх тоог тогтоох, нэр дэвшигчдийн жендэрийн харьцааг тэнцвэртэй байлгах, эмэгтэйчүүдийг тааламжгүй тойрогт нэр дэвшүүлэх эсхүл намын нэрсийн жагсаалтад хэт доогуур эрэмбэлэхгүй байх, санхүүгийн урамшуулал нэвтрүүлэх зэрэг асуудлыг тусгах шаардлагатайг дурджээ.

Уулзалтын төгсгөлд ноён Фернандо Касал Бэртуа эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлж, жендэрийн тэгш байдлыг бий болгох нь Монголын ардчиллын төлөвшилд чухал гэдгийг онцлон тэмдэглээд энэ чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлэв.

ШИНЭ МЭДЭЭ

  BENCHMARKS  
Loading Time: Base Classes  0.0075
Controller Execution Time ( User Module / Page )  0.3889
Total Execution Time  0.3964
  GET DATA  
$_GET['id']   9141
$_GET['year']   2019
  MEMORY USAGE  
1,686,568 bytes
  POST DATA  
No POST data exists
  URI STRING  
p/64818
  CLASS/METHOD  
user_module/page
  DATABASE:  vip_maindb   QUERIES: 9  (Hide)
0.0006   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '9141' 
0.0003   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '9141' 
0.0004   SELECT GROUP_CONCAT(DISTINCT content_group.name) AS group_name
                                FROM 
(`vip_usersAS user)
                                
LEFT JOIN `vip_user_groupAS user_group ON `user_group`.`user_id` = `user`.`id`
                                
INNER JOIN `vip_content_groupAS content_group ON `user_group`.`group_id` = `content_group`.`idWHERE `user`.`id` = 9141 
0.0004   SELECT `start`
FROM (`vip_users_menu`)
WHERE `user_id` =  '9141'
ORDER BY `sortasc 
0.0002   SELECT `user_page_banner`.*
FROM (`vip_user_page_bannerAS user_page_banner)
WHERE `user_id` =  '9141' 
0.0008   SELECT FROM (SELECT `users_menu`.* FROM (`vip_users_menuAS users_menu)
                
INNER JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `users_menu`.`user_idWHERE instr(years2019) AND `user_id` =  9141
                union
                SELECT 
`users_menu`.* FROM (`vip_users_menuAS users_menu)
                
INNER JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `users_menu`.`user_id`
                
WHERE 2019 between start and end AND `user_id` = 9141 ) AS tmp
                order by sort AS
0.0002   SELECT *
FROM (`vip_user_advanced`)
WHERE `user_id` =  '9141' 
0.0449   SELECT *
FROM (`vip_content`)
WHERE `id` =  '64818' 
0.3262   SELECT `content`.*
FROM (`vip_contentAS content)
LEFT JOIN `vip_content_mappingAS map ON `map`.`content_id` = `content`.`id`
LEFT JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `map`.`user_id`
WHERE ( content.`created_user` = 9141 OR `map`.`user_id` = 9141) AND YEAR(publishdate) <= 2019 
AND `content`.`is_agreed` =  1
AND `content`.`is_unpublish` =  '0'
AND `content`.`is_nagative` =  '0'
GROUP BY `content`.`id`
ORDER BY `publishdateDESC
LIMIT 20 
  HTTP HEADERS  (Show)
  SESSION DATA  (Show)
  CONFIG VARIABLES  (Show)