“Болдтөмөр ерөө гол" ХХК улсын төсөвт 1,6 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ
2019.11.29
Орон нутгийн хөгжил

“Болдтөмөр ерөө гол" ХХК улсын төсөвт 1,6 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ

“Монголиан Транс Ложистик” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.СҮХБААТАР: Монгол Улсын нутаг дэвсгэр дээр төмөр зам тавигдсаны 70 жилийн ой болж байна. Мөн “Болдтөмөр Ерөө гол” уул уурхайн компанийн 15, “Монголын транс ложистик” компанийн 10 жилийн ой тохиож байна. Монголын төмөр замын 70 жилийн түүхэнд анх удаа хувийн хэвшил 2009 онд төмөр зам барьсан.

Сэлэнгэ аймгийн Ерөө суманд барьсан 100 гаруй км төмөр замыг хоёр жилийн хугацаанд барьж байгуулсан. “Болд төмөр ерөө гол” компани хөрөнгө гаргаад бид ажлыг нь хариуцаж гүйцэтгэсэн. Анх барьж байхад хүн хүч дутагдалтай байсан.

Ингээд Дарханы оюутнууд, Сэлэнгийн ард иргэдийг оролцуулан барьж байсан. Төмөр замаа барьж дуусаад улсын комисст хүлээлгэж өгөх гэтэл Монгол Улсад төмөр замын барилгын ажлыг шалгах, ашиглалтад хүлээж авах эрх зүйн акт байхгүй байсан. Бид төмөр замаа 2009 онд ашиглалтад оруулсан боловч гурван жилийн дараа буюу 2012 оны арванхоёрдугаар сард улсын комисст хүлээлгэж өгсөн. Монгол Улсад 1890-ээд км төмөр зам байдаг.

Үүн дээр ба саяхан 12 км төмөр зам нэмэгдсэн. Нэгэнт л төмөр зам барьж байгаа учраас хувь хувьсгалынх хамаагүй олон улсын төмөр замын сүлжээнд бүртгэгдэх ёстой. Олон улсын төмөр замын сүлжээнд бүртгэгдэнгүүт код авна. Код авахын тулд тодорхой хэмжээний шалгуур давна. Ингэж байж Монгол Улсын төмөр зам байгуулагдаж ачаа тээвэр явах боломжтой болно.

15 жил үйл ажиллагаа явуулахдаа 303.6 тэрбум төгрөгийн татвар, хураамж төсөвт төвлөрүүлжээ. Үүнээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт 133.9 сая төгрөг төлжээ.

Орон нутгийн төсөвт нийт 1.6 тэрбум төгрөг төвлөрүүлсэн бол түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөр 199.6, тусгай зөвшөөрлийнхөд 435.2, газрынхад 296.1, үл хөдлөх хөрөнгийн татварт 272.3, авто тээврийн өөрөө явагч хэрэгслийнхэд 290.2, ус ашигласныхад 161.8 сая төгрөгийн татвар төлсөн байна.

Түүнчлэн гадаад, дотоодын 500 гаруй байгууллагатай хамтран ажиллаж, жилд дунджаар 170 тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авдаг гэнэ. Тухайлбал, 2018 онд төмрийн хүдрийн тээвэрлэлтийн төлбөрт 957.7, шатах тослох материалд 207.6, тэсрэх бодист 113.3, эрчим хүчинд 18.9 тэрбум төгрөгийн зардал гаргасан байна.

Сэлэнгэ аймгаас сонгогдсон Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат “Аж ахуйн нэгжүүд Монгол Улсын хуулийн дагуу татвараа төлөх үүрэгтэй. Гэхдээ энэ олон ажлын байрыг бий болгоод энэ олон иргэдийг ажилтай орлоготой, ирээдүйдээ санаа зовох зүйлгүй итгэл төгс ажиллаж амьдрахад нь дэмжлэг туслалцаа болж байгаа компанийн удирдлагуудад талархаж явдаг юм.

“Болдтөмөр Ерөө гол” компанид Сэлэнгэ аймгийн 630 хүн ажиллаж байна гэж байна. Анх Ерөө сумын нутаг дэвсгэр дээр уурхайн шавийг тавиад Б.Дэлгэрсайхан даргын хэлсэн үг бол энэ. Өнөөдрийг хүртэл анх ярьсан зүйлээсээ буцалгүйгээр Сэлэнгэ аймгийн энэ олон хүнийг ажлын байртай болгосон.

Энэ хүн өнгөрсөн 15 жилийн хугацаанд маш олон бэрхшээл дундуур туучиж явсан. Энэ олон бэрхшээл дундуур явж энэ олон бүтээн байгуулалтыг хийж яваад нь чин сэтгэлээсээ талархал илэрхийлж байна" хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Түүний хэлснээр өнгөрсөн 15 жилийн хугацаа бэрхшээл, саад бүрийг давсан  энэхүү хамт олны “даруухан” бүтээн байгуулалттай танилцаж, өртөөлөв. “Болдтөмөр Ерөө гол” ХХК 15 жилийн босгон дээрээ хөгжлийн түүчээ болсон 12 км төмөр замаа ашиглалтад оруулж, ачааны вагоны засварын депог байгуулсан хоёр дахь компани болж, ажилчдынхаа, сум орон нутгийнхаа хөгжилд түүчээлсэн бүтээн байгуулалттай танилцаж минь энэ.

ШИНЭ МЭДЭЭ