МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

НАМЭХ-ны удирдлагууд Хүүхэд түр хамгаалах байрны үйл ажиллагаатай танилцлаа
2019.11.26
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

НАМЭХ-ны удирдлагууд Хүүхэд түр хамгаалах байрны үйл ажиллагаатай танилцлаа

Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн холбооны шинээр сонгогдсон бүтэц бүрэлдэхүүн, Удирдах зөвлөлийн гишүүд жилийн ажлын төлөвлөгөөндөө  хүүхэд эмэгтэйчүүдийн хүчирхийлэлтэй холбоотой асуудлыг хэлэлцэж цаашид хэрхэн шийдэж, ямар арга хэмжээ авах талаар тусгасан. Үүнтэй холбогдуулан улсын хэмжээнд ганц байдаг Хүүхэд түр хамгаалах байрны үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгаа болон тулгамдаж буй асуудлуудыг сонсох зорилгоор НАМЭХ-ны удирдлагууд Хүүхэд түр хамгаалах төвийн үйл ажиллагаатай очиж танилцан удирдлагуудтай нь уулзалт хийлээ. Уулзалтанд УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд, НАМЭХ-ны Ерөнхийлөгч Д.Сарангэрэл, НАМЭХ-ны Дэд ерөнхийлөгч Л.Амгалан, Б.Сэмжидмаа, А.Энхзул болон НАМЭХ-ны Ерөнхий Нарийн бичгийн дарга Ү.Оюунзул нар оролцов.

Уулзалтын эхэнд Хүүхэд түр хамгаалах төвийн Хууль Эрх зүйн хамтын ажиллагааны хэлтсийн дарга А.Энхбаатар хэлэхдээ: “Манай төвд ирж байгаа нийт хүүхдийн 30 хувийг 0-3 насны хүүхдүүд эзэлдэг. Гэтэл түр хамгаалах байранд  0-3 насны хүүхдэд үйчилгээг үзүүлэх эрх зүйн зохицуулалт байдаггүй. Гэвч ний нуугүй хэлэхэд оройн цагаар нярай хүүхдийн эрх зөрчигдөөд ирэхэд бид авахаас өөр арга байдаггүй. Дараа нь холбон зуучлах үйл ажиллагаа явагдахгүй байгаа учраас эдгээр хүүхэд олон сараар энд байх болдог. Энд ихэвчлэн суурь хүнд өвчлөлтэй, төрөлхийн эмгэгтэй хүүхдүүд ирдэг учраас асаргаа шаардагддаг.

Үүн дээр эрүүл мэндийн яамнаас дүрмэнд өөрчлөлт оруулаад, төсөв хөрөнгийг нь суулгаад өгвөл цаашид эдгээр хүүхдүүдийг авах боломжтой болох юм. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ирдэг. Эдгээр хүүхдүүдэд бид нар эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж чаддаггүй. Бидэнд эдгээр хүүхдүүдэд хөдөлгөөн засал, хугацаатай эм, тарианы үйлчилгээг үзүүлэх чиг үүрэг байхгүй. Энэ хоёр асуудал бол түр хамгаалах байрны хамгийн тулгамдсан асуудал. Мөн төсөв, хөрөнгө тавиад үйл ажиллагааны орчин нөхцлийг сайжруулах, ажилчдын орон тоог нэмэх шаардлагатай байгаа” гэв.

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд, НАМЭХ-ны Ерөнхийлөгч Д.Сарангэрэл: Түр хамгаалах байранд жилдээ 1000 орчим хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртөн ирдэг гэлээ энэ бол маш харамсалтай. Бидний баримталж буй гол зүйл бол гэр бүл тэр дундаа эмэгтэйчүүд, хүүхэдтэй холбоотой, хүчирхийллийн асуудлыг чиглэлээ болгож, цаашид онцгойлон анхаарч ажиллана”гэсэн юм.

Хүүхэд түр хамгаалах төв нь 2017 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд 2017 оноос 2019 оны 11-р сарын 1-ны байдлаар нийтдээ 2225 хүүхэд энэ төвөөр үйлчлүүлсэн байна. Өөрөөр хэлбэл 2017 онд 321 хүүхэд, 2018 онд 995 хүүхэд, 2019 оны эхний 10 сарын байдлаар 909 хүүхэд тус бүр түр хамгаалах байранд ирж үйлчилгээ авчээ.

2017 онд 1 хүүхэд дунджаар 14 хоногийн үйлчилгээ авч байсан бол 2019 оны байдлаар нэг хүүхэд дунджаар 19 хоногийн үйлчилгээ авч байна. Өөрөөр хэлбэл хүүхдүүд хамгаалах байранд байрлах хугацаа уртасаж байна. Уг байр бол 72-168 цаг үйлчилгээ үзүүлэх ёстой. Гэтэл үнэндээ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаасаа хамаараад эсвэл холбон зуучлах, дараа нь хүлээн авах чиг үүргийн байгууллага байхгүй гэдэг шалтгаанаар энд хүүхэд дээд тал нь  6 сар хүртэлх хугацаагаар байрладаг байна

Хүүхэд түр хамгаалах төвийн хажууд хүүхдийн тусламжийн 108 утсыг ажиллуулдаг бөгөөд жилдээ 174,000 дуудлага мэдээлэл ирдэг бол өдөртөө 400-500 дуудлага ирдэг аж. Үүнээс 60 хувь нь хүүхдүүд, 40 хувь нь эцэг эхчүүд, асран хамгаалагчид, багш нийгмийн ажилтнуудын дуудлага ирдэг байна.

Хүүхэд түр хамгаалах байранд ирж байгаа хүүхдүүдийн дийлэнх нь буюу 90 хувь нь гэр бүл нь архины хамааралтай болчихсон, хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд ирдэг байна. Тус төвд ирсэн хүүхдүүдэд дараах үйчилгээг үзүүлж байна. Үүнд  1. Нийгмийн ажлын үйлчилгээ 2. Эрүүл мэндийн үйлчилгээ, 3. Боловсролын үйлчилгээ, 4. Сэтгэл заслын үйлчилгээ, 5. Хүүхдийн хөгжлийн үйлчилгээ 6. Холбон зуучлах үйлчилгээ 7. Урлагийн сэтгэл заслын үйлчилгээг үзүүлж байна.

ШИНЭ МЭДЭЭ

  BENCHMARKS  
Loading Time: Base Classes  0.0082
Controller Execution Time ( User Module / Page )  0.3126
Total Execution Time  0.3209
  GET DATA  
$_GET['id']   9141
$_GET['year']   2019
  MEMORY USAGE  
1,683,664 bytes
  POST DATA  
No POST data exists
  URI STRING  
p/64681
  CLASS/METHOD  
user_module/page
  DATABASE:  vip_maindb   QUERIES: 9  (Hide)
0.0004   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '9141' 
0.0002   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '9141' 
0.0005   SELECT GROUP_CONCAT(DISTINCT content_group.name) AS group_name
                                FROM 
(`vip_usersAS user)
                                
LEFT JOIN `vip_user_groupAS user_group ON `user_group`.`user_id` = `user`.`id`
                                
INNER JOIN `vip_content_groupAS content_group ON `user_group`.`group_id` = `content_group`.`idWHERE `user`.`id` = 9141 
0.0003   SELECT `start`
FROM (`vip_users_menu`)
WHERE `user_id` =  '9141'
ORDER BY `sortasc 
0.0001   SELECT `user_page_banner`.*
FROM (`vip_user_page_bannerAS user_page_banner)
WHERE `user_id` =  '9141' 
0.0008   SELECT FROM (SELECT `users_menu`.* FROM (`vip_users_menuAS users_menu)
                
INNER JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `users_menu`.`user_idWHERE instr(years2019) AND `user_id` =  9141
                union
                SELECT 
`users_menu`.* FROM (`vip_users_menuAS users_menu)
                
INNER JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `users_menu`.`user_id`
                
WHERE 2019 between start and end AND `user_id` = 9141 ) AS tmp
                order by sort AS
0.0001   SELECT *
FROM (`vip_user_advanced`)
WHERE `user_id` =  '9141' 
0.0144   SELECT *
FROM (`vip_content`)
WHERE `id` =  '64681' 
0.2770   SELECT `content`.*
FROM (`vip_contentAS content)
LEFT JOIN `vip_content_mappingAS map ON `map`.`content_id` = `content`.`id`
LEFT JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `map`.`user_id`
WHERE ( content.`created_user` = 9141 OR `map`.`user_id` = 9141) AND YEAR(publishdate) <= 2019 
AND `content`.`is_agreed` =  1
AND `content`.`is_unpublish` =  '0'
AND `content`.`is_nagative` =  '0'
GROUP BY `content`.`id`
ORDER BY `publishdateDESC
LIMIT 20 
  HTTP HEADERS  (Show)
  SESSION DATA  (Show)
  CONFIG VARIABLES  (Show)