2019.10.25
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
Ж.Энхбаяр: Төрийн болон орон нутгийн зарим нэг чиг үүргийг мэргэжлийн холбоогоор гүйцэтгүүлье
Улсын их хурлын чуулганы өнөөдрийн /2019.10.25/ нэгдсэн хуралдаанаар Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, дэмжлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:
"Хуулийн төслийг бүрэн дэмжиж байна. Салбарынхаа бодлогыг төр засгийн бодлоготой уялдуулахад нэгдсэн байр суурьтай хандахгүй бол болохгүй. Урьд нь та бүхэн анзаарсан бол салбарын жагсаал цуглаан, төр засагтайгаа үл ойлголцох эерэг сөрөг ойлголтууд өргөн гарч байсан. Одоо бид яамтай бодлого тодорхойлоод, хамтын ажиллагааны гэрээ байгуулаад хамтран ажиллаад явахад асуудал алга. Салбарын бодлого хамтраад тодорхойлно, саналаа ч өгчихөж байна. Сайдын зөвлөл болон бодлогын зөвлөлд нь мэргэжлийн холбоодоо төлөөлөөд мэргэжлийн баг нь ороод ажиллаж байна.
Энэ хугацаанд нэлээн олон салбарын хууль эрх зүйн орчинд хамтраад өөрчлөлтүүдийг хийж чадлаа. Төрийн бодлогыг боловсруулахад нь оролцож амжилттай шийдвэрлэсэн олон зүйлүүд гарч ирж болдог юм байна. Өнгөрсөн 30-аад жил явсан төрийн бус байгууллагууд мэргэжлийн холбоог зохион байгуулалтанд оруулаад бидний барьж байгаа бодлого төвлөрлийг сааруулъя, төр хувийн хэвшлийн түншийг хөгжүүлье. Төрийн болон орон нутгийн зарим нэг чиг үүргийг мэргэжлийн холбоогоор гүйцэтгүүлье.
Төр бүгдийг хийх гэдэг энэ асуудлаас татгалзъя. Зарим чиг үүргээ шилжүүлье гэдэг бодлого яриад байдаг үүнийг хэрэгжүүлэх гол хууль эрх зүйн орчин бол Учрал гишүүний оруулж ирж байгаа мэргэжлийн нэгдсэн холбоо эрх зүйн байдлын тухай хууль. Үүн дээр гишүүдийн саналыг тэмдэглэж аваад, байнгын хороон дээр ажлын хэсэг гаргаад, дагалдах бусад хууль эрх зүйн орчинд өөрчлөлт оруулах юм байвал хийгээд энийг дэмжиж байгаад гарах хэрэгтэй.
Улс төр холбоодын асуудлыг төрийн алба тодорхой болгох хэрэгтэй ялангуяа улс төрчид нутгийн зөвлөлийн дарга тэргүүн хийдэг, яам төрөл бүрийн байгууллагуудыг удирдан авч явдаг энэ асуудлуудыг энэ хуулиар зохицуулмаар байна. Бидний гол зорилго бол өнгөрсөн хугацаанд алдсан алдаанаасаа нийгмээ цэгцлэх ажлууд эхлэж байна. Тэр хүрээнд холбоодын асуудлыг цэгцлээд явах хэрэгтэй байна.
ШИНЭ МЭДЭЭ
Бод малын сургалтын эмнэлэг байгуулна
2024.12.14
ХХААХҮЯ, Төрийн банктай хамтарч ажиллана
2024.12.06
Вьетнам Улсад хонь, ямааны мах экспортолно
2024.11.21