2019.10.25
Эдийн засаг, Худалдаа
Ж.Энхбаяр: Төсөв, Мөнгөний бодлогыг уялдуулах шаардлагатай байна
Улсын их хурлын чуулганы өнөөдрийн /2019.10.25/ нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Монгол Улсын эдийн засагт гарч буй эерэг өөрчлөлтийг бататгах, үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэх, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангаж, нийт ард иргэд, бизнес эрхлэгчдэд хүртээмжтэй болгоход Монголбанкны ирэх жилүүдийн бодлого, үйл ажиллагаа чиглэнэ” хэмээн Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийн үзэл баримтлалд дурджээ.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:
"Олон Улсын санхүүгийн байгууллагын эдийн засгийн өргөтгөсөн хөтөлбөрийг бип хэрэгжүүлж байгаа. Энэ хөтөлбөрийг дуусгах нь УИХ-ын бидний анхаарах гол ажил. Монголбанк эрсдлээс сэргийлж, тогтвортой байлгах бодлогыг барьж ажиллах ёстой. Би Мөнгөний бодлого дээрх 2 зүйлтэй санал нийлэхгүй байна.
1. Зээлийн хүүг бууруулах стратегийн хэрэгжилт хангалтгүй байна. Үүнд тодорхой зүйл дутуу байна.
2. Банкны системийн чанаргүй актив буурахгүй байна. Энэ чиглэлд стратегиэ анхаараарай.
Монголбанкны гол үүрэг бол төгрөгийн худалдан авах чадварыг хамгаалах. Энэ чиглэлдээ эрс өөрчлөлт хийх хэрэгтэй байна. Бид баялгаа шавхаад оронд нь эцсийн бүтээгдэхүүн худалдан авдаг байдалтай байна. Үүнийг зогсоож үйлдвэрлэлийг Монголдоо бий болгож, мэдээллийн технологийг ашиглан үр ашгийг нэмхэгдүүлэх шаардлагатай байна.
Мөнгөний бодлого, төсвийн бодлого уялдаагүй байна. Бидэнд ирэх жилүүдэд эдийн засгийн эрсдэл хүлээж байна. Тиймээс мөнгөний болон төсвийн бодлогын уялдаагаа сайжруулж, анхаарах ёстой."
ШИНЭ МЭДЭЭ
Бод малын сургалтын эмнэлэг байгуулна
2024.12.14
ХХААХҮЯ, Төрийн банктай хамтарч ажиллана
2024.12.06