МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Монголын Эмч нар VI их хурлаа “Эрүүл мэнд хөгжлийн тулгуур” уриатайгаар Төрийн ордонд зохион байгуулж байна
2019.10.25
Эрүүл мэнд

Монголын Эмч нар VI их хурлаа “Эрүүл мэнд хөгжлийн тулгуур” уриатайгаар Төрийн ордонд зохион байгуулж байна

Эрүүл мэндийн салбарын нүд чих, тархи зүрх болсон эмч нар чуулж байна Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор Монголын эрүүл мэндийн салбарын нүд чих, тархи зүрх болсон алтан гартай, цагаан нөмрөгтэй эмч нар Төрийн ордонд эмч нарын VI их хурлаа “Эрүүл мэнд хөгжлийн тулгуур” уриатайгаар хийж байна. Хоёр өдрийн хурлаар эрүүл мэндийн салбарт гарсан ололт амжилт алдаа оноогоо хэлэлцэж, цаашид тулгамдаж буй асуудлаа шийдвэрлэнэ.

Уг хуралд Улаанбаатар хотоос 350, хөдөө орон нутгаас 450 эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн ажилтнууд оролцож байна. Хурлын үеэр хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, Төрийн бус байгууллага, ДЭМБ, Хүн амын сан, Хүүхдийн сан, АХБ-ны суурин төлөөлөгчид, Дэлхийн банк, Дэлхийн зөн болон бусад олон улсын байгуулагын зочид төлөөлөгчид оролцож эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдлын талаар санал бодлоо илэрхийлсэн бол Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар эмч нарт мэндчилгээ дэвшүүлж амжилт хүссэнийг зөвлөхүүд нь уламжиллаа.

Ийнхүү 10 жилийн дараа болж байгаа энэхүү чуулганд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Эрүүл мэндийн салбар ололт амжилт, тулгамдсан асуудал, шийдэл” сэдвээр үндсэн илтгэл тавьж хэлэлцүүллээ. Түүнчлэн энэхүү хурлаас эрүүл мэндийн салбарын хөгжлийг эрчимжүүлэхэд чиглэгдсэн уриалга гаргах юм. Эрүүл мэнд гэдэг бол энгийнээр хэлэхэд гэр бүлийн аз жаргал юм гэдгийг салбарын сайд Д.Сарангэрэл онцолсон юм.

Тиймээс эмч мэргэжилтнүүд, эрүүл мэндийн салбарын ажилтнууд зөвхөн нийгмийн үйлчилгээг хүн амд хүргэх төдий биү ард иргэддээ аз жаргал, улс орондоо хөгжил дэвшил бэлэглэгч юм. Эрүүл энхийн манаанд өргөсөн тангарагтай эмч, эмнэлгийн ажилтнууд бол эрүүл монгол хүнийг бүтээгч дэмжин хамгаалагч, эдийн засгийн манлайлагч юм. Тиймээс ч “Эрүүл мэнд хөгжлийн тулгуур” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Дашрамд дуулгахад, хурлын төлөөлөгчийн хамгийн ахмад нь 85 настай, Хүний гавьяат эмч Алтангэрэл, хамгийн залуу нь 23 настай Б.Сосорбарам байна. Харин 9000 гаруй хүүхдийг эсэн мэнд эх барьж авсан хүйн ээж Завхан аймгийн нэгдсэн эмнэлгийн эх баригч Жавзандулам, 68 мянган хүнд сувилахуйн тусламж үзүүлсэн улсын ууган эмнэлгийн урлогийн тасгийн сувилагч Алтантуяа, түргэн тусламжийн 500 гаруй жолоочоо төлөөлж 35 жил жолооч хийж байгаа Булган аймгийн нэгдсэн эмнэлгийн жолооч Батмөнх нар оролцож байна.

3.2 сая хүн амд 11169 эмч эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байна Өнөөдөр Монгол Улсын 3.2 сая хүн амд 11169 эмч эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Үүнээс хүний их эмч 9008 байгаагаас 73.2 хувь нь үндсэн ба төрөлжсөн мэргэжлийн чиглэлээр харин Уламжлалт анагаахын чиглэлээр 867 эмч, Нүүр амны чиглэлээр 1294 эмч ажиллаж байна. Нийт эмч нарын 61.7 хувь нь Улаанбаатар хотод, 38.3 хувь нь аймаг, орон нутагт ажиллаж байгаагаас хүйсийн хувьд 23.3 хувь нь эрэгтэйчүүд, 76.7 хувь нь эмэгтэйчүүд байна.

Насны бүлгээр авч үзвэл 29.1 хувийг 20-29 насны, 32.8 хувийг 30-39 насны, 17.0 хувийг 40-49 насны, 9.3 хувийг 50-54 насны, 7.4 хувийг 55-60 насны, 4.4 хувийг 60-аас дээш насны эмч эзэлж байна. Нийт их эмчийн 18.3 хувь нь анхдагч шатлалд, 19.7 хувь нь хоёрдогч шатлалд, 15.6 хувь нь гуравдагч шатлалын эмнэлгүүдэд тусламж үйлчилгээ үзүүлж байна. Нэг их эмчид ногдох хүний тоо 2018 онд 283 байгаа нь өмнөх оныхоос 10 хүнээр буурсан байна.

Энэ тоо Хангайн бүсэд хамгийн өндөр буюу 437 хүн ногдож байгаа ба баруун бүсэд 403, зүүн бүсэд 418, төвийн бүсэд 368 хүн ногдож байна. Улаанбаатар хотод нэг их эмчид ногдох хүний тоо 208 байна. Эрүүл мэндийн салбараас хөдөлмөрийн баатар-7, ардын эмч-22, академич-9, гавъяат ажилтан-61, гавъяат эмч-268, доктор-731, профессор-150 төрөн гарсаныг хэлэхэд бахархалтай байна.

ШИНЭ МЭДЭЭ

  BENCHMARKS  
Loading Time: Base Classes  0.0087
Controller Execution Time ( User Module / Page )  0.2810
Total Execution Time  0.2898
  GET DATA  
$_GET['id']   9141
$_GET['year']   2019
  MEMORY USAGE  
1,684,000 bytes
  POST DATA  
No POST data exists
  URI STRING  
p/63955
  CLASS/METHOD  
user_module/page
  DATABASE:  vip_maindb   QUERIES: 9  (Hide)
0.0005   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '9141' 
0.0002   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '9141' 
0.0003   SELECT GROUP_CONCAT(DISTINCT content_group.name) AS group_name
                                FROM 
(`vip_usersAS user)
                                
LEFT JOIN `vip_user_groupAS user_group ON `user_group`.`user_id` = `user`.`id`
                                
INNER JOIN `vip_content_groupAS content_group ON `user_group`.`group_id` = `content_group`.`idWHERE `user`.`id` = 9141 
0.0003   SELECT `start`
FROM (`vip_users_menu`)
WHERE `user_id` =  '9141'
ORDER BY `sortasc 
0.0002   SELECT `user_page_banner`.*
FROM (`vip_user_page_bannerAS user_page_banner)
WHERE `user_id` =  '9141' 
0.0007   SELECT FROM (SELECT `users_menu`.* FROM (`vip_users_menuAS users_menu)
                
INNER JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `users_menu`.`user_idWHERE instr(years2019) AND `user_id` =  9141
                union
                SELECT 
`users_menu`.* FROM (`vip_users_menuAS users_menu)
                
INNER JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `users_menu`.`user_id`
                
WHERE 2019 between start and end AND `user_id` = 9141 ) AS tmp
                order by sort AS
0.0002   SELECT *
FROM (`vip_user_advanced`)
WHERE `user_id` =  '9141' 
0.0002   SELECT *
FROM (`vip_content`)
WHERE `id` =  '63955' 
0.2623   SELECT `content`.*
FROM (`vip_contentAS content)
LEFT JOIN `vip_content_mappingAS map ON `map`.`content_id` = `content`.`id`
LEFT JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `map`.`user_id`
WHERE ( content.`created_user` = 9141 OR `map`.`user_id` = 9141) AND YEAR(publishdate) <= 2019 
AND `content`.`is_agreed` =  1
AND `content`.`is_unpublish` =  '0'
AND `content`.`is_nagative` =  '0'
GROUP BY `content`.`id`
ORDER BY `publishdateDESC
LIMIT 20 
  HTTP HEADERS  (Show)
  SESSION DATA  (Show)
  CONFIG VARIABLES  (Show)