2019.10.24
Хүний эрх
Ж.Энхбаяр: Ямар ч хүн ямар ч ялгаваргүйгээр эрхээ эдлэх ёстой
Монгол Улсын Их хурлын чулганы /2019.10.22/ өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Уг хуулийн төсөлд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийг боловсронгуй болгох, хуулийг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх үүднээс Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах ажиллагааг Парисын зарчимд нийцүүлэн олон нийтийн оролцоотойгоор ил тод, нээлттэй зохион байгуулахаар тусгасан байна.
Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:
"ХЭҮК-ын дарга аа Хүний эрх гэж юу вэ? энэ бол жам ёсны зүйл. Хэн нэгэн үзэмжээрээ заадаггүй. Ямар ч хүн ямар ч ялгаваргүйгээр эрхээ эдлэх ёстой. Нийгэм энэ чиглэлд боловсрол муу байна. Үндсэн хуулиар хүн ажил мэргэжилээ сонгох, хөрөнгө эзэмших өмчлөх эрхтэй. Гэтэл амьд явах, эрүүл орчинд амьдрах гэх мэт зүйлс л нийгэмд явж байна.
Улс төрд байгаа хүний үр хүүхэд, садан төрөл төрийн албанд орж болохгүй, ямар нэг аж ахуйн үйл ажиллагаанд орох эрхгүй ялгаварлах, буруутгах асуудал яваад байна. Энэ хүний эрхийн зөрчил мөн үү? Улс төрчийн хүүхэд болсноороо тэр хүн төрийн албанд ажиллах эрхгүй болчихоод байна. Энэ зөв үү?"
ШИНЭ МЭДЭЭ
Бод малын сургалтын эмнэлэг байгуулна
2024.12.14
ХХААХҮЯ, Төрийн банктай хамтарч ажиллана
2024.12.06
Вьетнам Улсад хонь, ямааны мах экспортолно
2024.11.21