МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн Мэдээлэл, стратеги төлөвлөлт, инновацийн газрын захирал Д-р. Гундо Вейлер-ийг хүлээн авч уулзав
2019.10.16
Гадаад харилцаа

ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн Мэдээлэл, стратеги төлөвлөлт, инновацийн газрын захирал Д-р. Гундо Вейлер-ийг хүлээн авч уулзав

Өнөөдөр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн Мэдээлэл, стратеги төлөвлөлт, инновацийн газрын захирал Д-р. Гундо Вейлер-ийг Төрийн ордонд хүлээн авч уулзав.

Д-р. Гундо Вейлерийн Монгол Улсад ажиллаж байгаа гол зорилго нь Номхон далайн баруун бүсийн захирал Д-р. Такеши Касайн ирэх 5 жилийн хугацаанд бүсийн хэмжээнд баримтлах бодлого, алсын харааг тусгасан “Эрүүл, аюулгүй бүсийн ирээдүйн төлөө” хэмээх баримт бичгийн агуулгыг улс орны түвшинд хэрхэн буулгаж, урт хугацааны зорилго, зорилтдоо хүрэхийн тулд одооноос хэрхэн төлөвлөлтөө хийх талаар таниулан, стратегийн зураглал гаргах үйл ажиллагааг эхлүүлэх явдал юм.

Ирээдүй үеийн хэрэгцээ шаардлагыг урьдаас тодорхойлж, түүнийг хангаж чадахуйц бэлэн байдал, тогтолцоог бий болгох асуудлыг одооноос эхлэн ухраан төлөвлөж, гүйцэтгэлийг хангах замаар Номхон далайн баруун бүсийг эрүүл мэндийн эрсдэл багатай, илүү эрүүл, аюулгүй бүс нутаг болгон хөгжүүлэх нь тус Бүсийн захирлаар шинээр томилогдон ажиллаж байгаа Д-р. Такеши Касайн дэвшүүлсэн алсын хараа бөгөөд саяхан Филиппин Улсын Манила хотноо болж өнгөрсөн Номхон далайн баруун бүсийн хорооны 70 дугаар чуулганаар дээрх алсын хараа бүхий бодлогын баримт бичгийг гишүүн улсууд санал нэгтэйгээр баталсан юм.

Үүнтэй холбоотойгоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн төвөөс хэд хэдэн улсыг эхний ээлжинд сонгон авч дурьдсан баримт бичгийн хүрээнд төлөвлөлтийг улс орны түвшинд хэрхэн хийх талаар судлах, хамтран ажиллаж үр дүнд хүрэх зорилгоор манай улсад Д-р. Вейлерээр ахлуулсан багийг илгээсэн байна.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл уулзалтын эхэнд “Эрүүл, аюулгүй бүсийн ирээдүйн төлөө” хэмээх бодлогын баримт бичгийн агуулгыг улс орны түвшинд буулгах зорилгоор Монгол Улсыг сонгон авч судалгааны ажлыг эхлүүлж байгаад нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн төвд талархал илэрхийлэв.

Тэрбээр Дэлхийн Тогтвортой Хөгжлийн зорилтуудтай уялдуулсан өөрийн улсын онцлог бүхий ТХЗ-ыг Монгол Улсын Их Хурлаас батлан хэрэгжүүлж байгаа талаар болон ТХ-ийн эрүүл мэндийн зорилтуудын талаар товч танилцуулав. Түүнчлэн эх, хүүхдийн эндэгдэл, хүн амын өвчлөл, эндэгдэл, дундаж наслалт зэрэг эрүүл мэндийн үндсэн үзүүлэлтүүдийн талаар Д-р. Вейлерт танилцуулж, Монгол Улсад 2040 он хүртлэх урт хугацааны төлөвлөлтийг хийхээр хэлэлцэж байгаа энэ цаг үед ирээдүйг харж урт хугацааны стратеги төлөвлөлт хийх, түүнд бусад салбараас хамаарсан нөхцөл байдлыг тусгах, зорилтуудад хүрэхийн тулд үйл ажиллагааны төлөвлөгөөг он оноор “ухраан төлөвлөх”-ийн ач холбогдлыг таниулах зорилгоор Номхон далайн баруун бүсийн төвөөс баг илгээж ажиллуулах болсон нь цаг үеэ олсонд ихээхэн талархалтай хандаж байгаагаа онцлон тэмдэглэв.

Тухайлбал, Монгол Улсын хүн амын тоо 2040 он гэхэд 4,2 сая, 2050 онд 5,7 сая болж нэмэгдэх төлөвтэй хэмээн тооцоолж байгаа бөгөөд 2040, 2050 он гэхэд эрүүл мэндийн салбар өсөн нэмэгдэх хүн амын хэрэгцээ шаардлагыг хангаж чадах эсэхийг өнөөдрөөс тооцоолж, төлөвлөлт хийж ажиллах шаардлагатай байгаа талаар ярив.

Улмаар салбарын төлөвлөлтийг хийхэд дан ганц хүн амын насны бүлэг болон өвчлөл, эндэгдлийн байдал буюу эрүүл мэндийн салбарын гүйцэтгэлээс хамааралтай хүчин зүйлс төдийгүй бусад салбарын хөгжлийн хүчин зүйлс салшгүй холбоотой болохыг харгалзан үзэж, улс орны нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, хөгжлийн төлөв байдлыг гадаад орчинтойгоо зэрэгцүүлэн анхааралтай судлах замаар ирээдүйд хандсан төлөвлөлт хийж ажиллах шаардлага тулгарч байгааг шийдвэр гаргагч нар бүх түвшиндээ ухамсарлаж, сэтгэлгээний өөрчлөлт хийх хэрэгтэй байгаа талаар мөн хөндөв.

Д-р. Вейлер хувьсан өөрчлөгдөж буй өнөө цагт, ялангуяа хил дамнасан халдварт өвчний дэгдэлт болон уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор байгалийн гамшиг, ноцтой үзэгдэл тохиох, түүнээс улбаатай эрүүл мэндийн онц ноцтой байдал үүсч болзошгүй нөхцөлд бэлэн байх асуудал бүс нутгийн төдийгүй дэлхий нийтийн хэмжээний асуудал болоод байгаа талаар онцолж, үүнтэй холбогдуулан зөвхөн өнөөдрийн үеэ төдийгүй ирээдүйн үеэ хамгаалсан эрүүл, аюулгүй, бэлэн байдлыг хангасан улс орон, цаашилбал бүс нутгийг хамтдаа бий болгоход хүчин чармайлтаа гарган ажиллах шаардлагатай талаар болон энэхүү үйл явцад Бүсийн зүгээс Монгол Улсыг бүрэн дэмжиж ажиллана гэдгийг илэрхийлэв.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцоог улам бэхжүүлэхэд туслах урт хугацааны төлөвлөлт болон түүний хэрэгжилтийг хангуулах үйл ажиллагааны явцын төлөвлөлтийг хийхэд мэргэжил арга зүйн дэмжлэг, туслалцаа үзүүлж байгаад Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад талархал илэрхийлснээр уулзалт өндөрлөв. Уулзалтад Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Д-р. Сергей Диордица болон Эрүүл мэндийн яамны холбогдох албан тушаалтнууд байлцав.

ШИНЭ МЭДЭЭ

  BENCHMARKS  
Loading Time: Base Classes  0.0084
Controller Execution Time ( User Module / Page )  0.3445
Total Execution Time  0.3529
  GET DATA  
$_GET['id']   9141
$_GET['year']   2019
  MEMORY USAGE  
1,681,528 bytes
  POST DATA  
No POST data exists
  URI STRING  
p/63708
  CLASS/METHOD  
user_module/page
  DATABASE:  vip_maindb   QUERIES: 9  (Hide)
0.0006   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '9141' 
0.0002   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '9141' 
0.0004   SELECT GROUP_CONCAT(DISTINCT content_group.name) AS group_name
                                FROM 
(`vip_usersAS user)
                                
LEFT JOIN `vip_user_groupAS user_group ON `user_group`.`user_id` = `user`.`id`
                                
INNER JOIN `vip_content_groupAS content_group ON `user_group`.`group_id` = `content_group`.`idWHERE `user`.`id` = 9141 
0.0003   SELECT `start`
FROM (`vip_users_menu`)
WHERE `user_id` =  '9141'
ORDER BY `sortasc 
0.0002   SELECT `user_page_banner`.*
FROM (`vip_user_page_bannerAS user_page_banner)
WHERE `user_id` =  '9141' 
0.0008   SELECT FROM (SELECT `users_menu`.* FROM (`vip_users_menuAS users_menu)
                
INNER JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `users_menu`.`user_idWHERE instr(years2019) AND `user_id` =  9141
                union
                SELECT 
`users_menu`.* FROM (`vip_users_menuAS users_menu)
                
INNER JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `users_menu`.`user_id`
                
WHERE 2019 between start and end AND `user_id` = 9141 ) AS tmp
                order by sort AS
0.0002   SELECT *
FROM (`vip_user_advanced`)
WHERE `user_id` =  '9141' 
0.0002   SELECT *
FROM (`vip_content`)
WHERE `id` =  '63708' 
0.3259   SELECT `content`.*
FROM (`vip_contentAS content)
LEFT JOIN `vip_content_mappingAS map ON `map`.`content_id` = `content`.`id`
LEFT JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `map`.`user_id`
WHERE ( content.`created_user` = 9141 OR `map`.`user_id` = 9141) AND YEAR(publishdate) <= 2019 
AND `content`.`is_agreed` =  1
AND `content`.`is_unpublish` =  '0'
AND `content`.`is_nagative` =  '0'
GROUP BY `content`.`id`
ORDER BY `publishdateDESC
LIMIT 20 
  HTTP HEADERS  (Show)
  SESSION DATA  (Show)
  CONFIG VARIABLES  (Show)