МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Баг нэгдсэн өдөрлөг Мөрөн суманд зохион байгуулагдлаа
2019.09.16
Орон нутгийн хөгжил

Баг нэгдсэн өдөрлөг Мөрөн суманд зохион байгуулагдлаа

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар өөрийн сонгогдсон тойрог болох Хөвсгөл аймгийн зарим сумдын багуудыг хамруулсан "Баг" нэгдсэн өдөрлөгийн арга хэмжээг зохион байгуулж байгаа билээ. Өнгөрөгч амралтын өдөр Хөвсгөл аймгийн төв Мөрөн сумын Эрчим, Наран, Эрхэл багуудад нэгдсэн өдөрлөгийг зохион байгууллаа. 

Уг арга хэмжээний хүрээнд УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар хууль батлах дээд байгууллагад сонгогдон ажиллаж байгаа ажлын тайлан болон Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар танилцуулга хийж, уралдаан тэмцээн явуулж, Улсын нэгдүгээр төв эмнэлэг буюу 3-р шатлалын эмнэлгийн төрөлжсөн мэргэшлийн эмч нарын баг бүтэн өдрийн турш ажиллалаа.

Иргэдтэй хийх уулзалт, урлагийн тоглолт, уралдаан тэмцээн, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч нарын багийн үзлэг, оношлогоо, аймгийн болон Мөрөн сумын төрийн байгууллагуудын 10 гаруй төрлийн төрийн үйлчилгээ зэргээс бүрдэж байна. 

ШИНЭ МЭДЭЭ