2019.09.06
Эдийн засаг, Худалдаа
Л.Оюун-Эрдэнэ: Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөөгүй компаниудыг Прокурорт өгч шалгуулна
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр (2019.09.05) Хөгжлийн банкны асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр Монгол Улсын хөгжлийн банкиас зээл аваад эргэн төлөөгүй нэр бүхий зургаан компани байгааг хэлэв.
Л.Оюун-Эрдэнэ "Нэгдүгээрт, эдгээр банк болон компаниуд хугацаандаа зээлээ төлөөгүй, Монгол Улсыг хохироожээ. Тиймээс прокурорын байгууллагад хандаж байна. Барьцаа хөрөнгөгүйгээр 400 орчим тэрбум төгрөг авсан зээл ч байна. Нийтдээ 1.2-1.3 их наяд төгрөгийн зээлийн асуудал яригдана. Хөгжлийн банк зээл гаргах чадамжгүй болсон. Хоёрдугаарт, "Жаст" группын зээлийн асуудал байна. "Эрдэнэт" үйлдвэрээс хохирлыг нь барагдуулсан. Энд төрийн эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж байна. Тиймээс мөн прокурорын байгууллагад хандаж байгаа болно" гэлээ.