МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Томуугийн цартахал нь дахин дэгдэх нь тодорхой учир бэлэн байдлыг хангуулна
2019.08.23
Гадаад харилцаа

Томуугийн цартахал нь дахин дэгдэх нь тодорхой учир бэлэн байдлыг хангуулна

Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран зохион байгуулж буй "Зүүн Өмнөд Ази болон Номхон Далайн Баруун бүсийн орнуудын томуугийн олон улсын 13-р зөвлөгөөн" гурав дахь өдрөө үргэлжилж, өнөөдөр дууслаа.

Эрүүл мэндийн АСЕМ хэмээн нэрлэгддэг энэхүү зөвлөгөөн манай улсад анх удаа зохиогдсон гэдгээрээ илүү онцлогтой болж өнгөрөв.

Зөвлөгөөнд АНУ, Австрали, Япон, БНСУ, БНХАУ, Индонез зэрэг 28 улсын 140 гаруй төлөөлөгч, ДЭМБ-ийн төв болон бүсийн мэргэжилтнүүд, АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төв, Австрали улсын халдварт өвчний лавлагаа лабораторийн эрдэмтэн судлаачид оролцож дэлхий дахины томуу, томуугийн цартахлын бэлэн байдал, хариу арга хэмжээний талаар хэлэлцэж туршлага солилцож, шаардлагатай гэсэн зөвлөмжийг гаргалаа.

Зөвлөгөөнд оролцож байгаа улс орнуудын оролцогчдын ярьж буйгаар томуу болон томуугийн цартахлаас урьдчилан сэргийлэх нь зөвхөн эрүүл мэндийн байгууллагын хийх ажил биш юм. Олон салбар байгууллагатай хамтран ажиллаж, бэлэн байдлыг хангах, олон нийт өөрсдийн эрүүл мэнддээ илүү анхаарах нь ямар нэгэн халдвар болон эрсдэл гарахаас сэргийлэх том үзүүлэлт болно гэдгийг онцлов.

Мөн ДЭМБ болон төр засгийн зүгээс иргэдээ илүү анхаарч, гаргасан төлөвлөгөө бодлогоо дэмжиж ажиллахаас гадна ард иргэд өөрсдөө мэдлэг мэдээлэлтэй, эрүүл мэндээ хамгаалах, томуугаас урьдчилан сэргийлэх дархлаатай байх ёстой юм.

Монгол Улсын туршлагаас бусад улс орнууд суралцаж, судалсанд баяртай байна гэв

Манайд хүйтний улирал эхэлж, томуугийн дэгдэлт тархах эрсдэл нэмэгдэж буй энэ үед уг өвчлөлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх, дархлаажуулалт, томуугийн вирусийн онцлог, тандалт хяналтын талаар ямар зөвлөмж гаргасан байгаа талаар ДЭМБ-ын Номхон Далайн Баруун бүсийн мэргэжилтэн Др.Масай дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “Энэ удаагийн уулзалт их онцлог байлаа. Гурав хоногийн турш ДЭМБ-ын хоёр бүс улс орнуудын Томуугийн үндэсний төвүүдийн хуралдааныг зохион байгууллаа. 2009 онд дэлхийд гарсан томуугийн цартахлын дэгдэлтээс хойш 10 жил өнгөрч байгаа учраас их онцлог хурал боллоо. Томуугийн эсрэг ямар арга хэмжээг яаж авах уу, ер нь тогтолцоогоо яаж бэхжүүлэх үү гэх мэтчилэн олон асуудлыг хэлэлцэж ярилцсан.

Зөвлөмжүүдийн хувьд сайн ярилцаж санал нэгдэв. Хуралдсан бид юун дээр санал нэгдсэн бэ гэвэл томуугийн цартахал дахин дэгдэх нь гарцаагүй. Хамгийн гол нь хэзээ, ямар цар хүрээтэй байх вэ гэдэг нь тодорхойгүй болохоос дахин сэргэн дэгдэх магадлал өндөр байна. Тийм болохоор бид үндэсний томуугийн эсрэг тогтолцоогоо маш сайн бэхжүүлэх ёстой.

Өөрөөр хэлбэл, хаа хаанаа бэлэн байдлыг сайн хангуулах хэрэгтэй байна. Үүнээс гадна бүс нутаг болон дэлхий дахины хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой гэж үзсэн. Эрүүл мэндийн мэдээллийг оновчтой сайн цуглуулж, цаг тухайд нь шийдвэр гаргах ёстой гэдгийг онцлон тэмдэглэлээ. Ямар ямар мэдээлэл цуглуулах вэ гэдгээ энэ хурал зөвлөгөөнөөр тодорхой ярилцсан.

Дахин нэг зүйлийг тодотгоод хэлэхэд энэхүү уулзалтыг Монголд анх удаа зохион байгуулсан нь их учиртай. Яагаад гэвэл томуугийн цартахлын эсрэг Монголын туршлага бол маш сайн жишээнд ордог. Тухайлбал, дэгдэлтийн эсрэг бэлэн байдлыг хангахдаа салбар хоорондын хамтын ажиллагааг танай улс өндөр түвшинд хөгжүүлж чадсан. Нөгөө талаараа дархлаажуултад зориулж байгаа Засгийн газрын төсвийг нэмэгдүүлж байгаа нь бусад орнуудад үлгэр жишээ үзүүлэлт боллоо. Танай улсын туршлагаас бусад орнууд судалж, суралцлаа гэж хэлж болно” гэлээ.

Өнөөдрийн зөвлөгөөний хаалтын дараа дээрх улс орнуудаас ирсэн оролцогчдын зарим нь ХӨСҮТ-ийн үйл ажиллагаатай танилцав. Тодруулбал, тус төвийн Шуурхай удирдлагын нэгжтэй нэг хэсэг нь танилцсан бол МFEMP буюу талбарын тархвар судлалын сургалтын албатай нэг хэсэг нь танилцаж, сонирхсон асуултандаа хариулт авсан бол нөгөө хэсэг нь ХӨСҮТ-ийн вирус судлалын лабораторийн үйл ажиллагаатай танилцаж туршлага судаллаа.

13 дахь удаагийн зөвлөгөөнийг эх орондоо хийж байгаа манайх нөгөө талаар эдийн засагт ч эерэг нөлөө үзүүлсэн гэж харж байгаа юм. Тухайлбал, зөвлөгөөнд оролцож байгаа оролцогчид аялал жуулчлалын энэ цаг дор гэр бүлээрээ Монгол орны байгалийн сайхныг үзэж, амрахаар ирсэн байгаа аж.

ШИНЭ МЭДЭЭ

  BENCHMARKS  
Loading Time: Base Classes  0.0084
Controller Execution Time ( User Module / Page )  0.3523
Total Execution Time  0.3608
  GET DATA  
$_GET['id']   9141
$_GET['year']   2019
  MEMORY USAGE  
1,678,768 bytes
  POST DATA  
No POST data exists
  URI STRING  
p/62608
  CLASS/METHOD  
user_module/page
  DATABASE:  vip_maindb   QUERIES: 9  (Hide)
0.0004   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '9141' 
0.0002   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '9141' 
0.0003   SELECT GROUP_CONCAT(DISTINCT content_group.name) AS group_name
                                FROM 
(`vip_usersAS user)
                                
LEFT JOIN `vip_user_groupAS user_group ON `user_group`.`user_id` = `user`.`id`
                                
INNER JOIN `vip_content_groupAS content_group ON `user_group`.`group_id` = `content_group`.`idWHERE `user`.`id` = 9141 
0.0003   SELECT `start`
FROM (`vip_users_menu`)
WHERE `user_id` =  '9141'
ORDER BY `sortasc 
0.0001   SELECT `user_page_banner`.*
FROM (`vip_user_page_bannerAS user_page_banner)
WHERE `user_id` =  '9141' 
0.0007   SELECT FROM (SELECT `users_menu`.* FROM (`vip_users_menuAS users_menu)
                
INNER JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `users_menu`.`user_idWHERE instr(years2019) AND `user_id` =  9141
                union
                SELECT 
`users_menu`.* FROM (`vip_users_menuAS users_menu)
                
INNER JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `users_menu`.`user_id`
                
WHERE 2019 between start and end AND `user_id` = 9141 ) AS tmp
                order by sort AS
0.0005   SELECT *
FROM (`vip_user_advanced`)
WHERE `user_id` =  '9141' 
0.0003   SELECT *
FROM (`vip_content`)
WHERE `id` =  '62608' 
0.3330   SELECT `content`.*
FROM (`vip_contentAS content)
LEFT JOIN `vip_content_mappingAS map ON `map`.`content_id` = `content`.`id`
LEFT JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `map`.`user_id`
WHERE ( content.`created_user` = 9141 OR `map`.`user_id` = 9141) AND YEAR(publishdate) <= 2019 
AND `content`.`is_agreed` =  1
AND `content`.`is_unpublish` =  '0'
AND `content`.`is_nagative` =  '0'
GROUP BY `content`.`id`
ORDER BY `publishdateDESC
LIMIT 20 
  HTTP HEADERS  (Show)
  SESSION DATA  (Show)
  CONFIG VARIABLES  (Show)