2019.04.18
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг
Д.Сумъяабазар: УУХҮ-ийн яамнаас оруулсан саналыг тогтоолд тусгаж өгнө үү.
УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2019.04.18/ хуралдааны эхэнд “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Тогтоолын төслийн агуулга нь есөн аймгийн 22 газрыг улсын тусгай хамгаалалтад нэмж авах тухай юм. Эдгээр 22 газар нь нийтдээ 9 аймгийн 29 сумын 3.4 сая га талбайг хамарч байгаа ажээ.
Эдгээр газрыг улсын тусгай хамгаалалтад авснаар байгалийн өвөрмөц тогтоц, унаган төрх, түүх, соёлын дурсгалууд болон 350 орчим зүйлийн ховор амьтан, ургамал, гол мөрний урсац бүрэлдэх эхийн 3.7, ойн сан бүхий газрын 3.2 хувь хамгаалагдах тухай судалгааны дүн гарчээ.
Мөн улсын тусгай хамгаалалттай газар нутгийн талбайн хэмжээ 3.4 сая га буюу 2.1 хувиар нэмэгдэж, нийт нутаг дэвсгэрийн 19.8 хувь нь улсын тусгай хамгаалалттай болох юм байна.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар:
"Монгол Улсын Загсийн газрын мөрийн хөтөлбөрт газрын тосны үйлдвэр байгуулна гэж заасан. Үүнтэй холбоотойгоор үйлдвэрийн дэд бүтэц 95% гүйцэтгэлтэй байна.
Хайгуулын талбай дээр давхцал бий болоод байна. Үүнийг гаргах хүсэлт удаа дараа явуулсан. Нэг талдаа газрын тосны үйлдвэрээ байгуул гээд УИХ нь дэмжиж байгаа. Шатахууны үнийн дарамтаас иргэдээ чөлөөлөх боломж бий болох юм. Хайгуулын явц хэд хэдэн үе шаттай. Орон нутагт ажлын байр, хөрөнгө оруулалт бий болгоно. Хайгуул, олборлолтын ялгаагаа олж харах хэрэгтэй байна.
2016-2020 онд газрын тос боловсруулах, шингэрүүлсэн түлшний чиглэлээр үйлдвэр байгуулна гэж МАН мөрийн хөтөлбөртөө ч оруулсан. Бид өнөөдөр үйлдвэрлэл бий болгох гээд байгаа ч юм шиг гэтэл нөгөө талдаа газар нутгаа тусгай хамгаалалтад аваад үйлдвэрлэлийн үйл ажиллагааг зогсоох юм уу?
Хайгуул, ашиглалт гэдгийгялгаж ойлгоорой. Засгийн газрын 2 яам нэгдсэн бодлогоо ойлголцоод оруулсан санал зэргийг харгалзан үзэж шийдэж өгнө үү?"
ШИНЭ МЭДЭЭ
Бизнес эрхлэгчдийн форум зохион байгуулна
2021.12.16
Монгол Ардын Намын XXX их хурал боллоо
2021.12.06